Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨМЖ: Зүссэн тарвасыг хөргөгчид гурваас илүү хоног хадгалж болохгүй

Г.Мичидмаа, iKon.mn
2023 оны 8 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Намрын улирал эхлэхтэй зэрэгцэн иргэд шинэ ногоо, жимснүүдээс тарвасыг ихээр худалдан авдаг. Тарвасыг зохих хэмд, зөв хадгалан идсэнээр биеийн хүчил, шүлтийг тэнцвэржүүлж, зүрх судасны эрүүл мэнд, хоол боловсруулах чадвар зэргийг сайжруулах олон ашиг тустай юм.

Зүсээгүй тарвасыг 10-15 градусын, 90%-ийн чийглэгтэй, харанхуй нөхцөлд 2-3 долоо хоног хадгална. Харин 25 градус болон түүнээс дээш хэмд хадгалахаар бол өмнө дурдсан хугацаа таван хоногоор буурдаг байх нь. Хэрэв илүү хугацаагаар хадгалах бол хөргөгчид байлгаж хэрэглэх нь тохиромжтой. Харин зүссэн тарвасыг хөргөгчид гурван өдрөөс илүү хадгалж болохгүй юм байна.

Та тарвас авахдаа доорх зүйлсийг анхаараарай

  • Гадаа наранд хэт халсан тарвас авахгүй байх
  • Зөөлөрч, ялбайсан тарвасыг сонгохгүй байх
  • Тээвэрлэлтийн явцад хоорондоо цохигдож хагарч, задарсан тарвас авахгүй байх
  • Худалдан авсан тарвасаа зохих хэм болон хугацаандаа хэрэглэх
  • Тарвасын гаднах хэсгээ угаасны дараа цэвэрхэн зүсэх
  • Гарын ариун цэвэр сахисны дараа идэх

Дээрх зөвлөмжийг сахиагүйгээс үүдэн ходоод гэдэсний үйл ажиллагаанд өөрчлөлт орж болзошгүй юм.

зураг