ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

А.Золзаяа: Монголын IT инженерүүд экспортын чиглэлд анхаарч, бүтээгдэхүүнээ том утгаар нь хөгжүүлээсэй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 2-6-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр Вашингтон хотод амьдарч буй монголчуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон юм.

Харин бид CallPro компанийн үүсгэн байгуулагч А.Золзаяаг онцолж байна. Түүний хувьд "Монгол Улсын экспортод IT салбарын экспортыг илүү дэмжих шаардлагатай байна" гэсэн саналыг Ерөнхий сайдад тавьсан. 

Тэрбээр "CallPro компанийг 2014 онд байгуулсан. Харин одоогийн байдлаар манай багийнхан АНУ-ийн зах зээлийн судалгаа хийж байна. Өмнөх жил Киргизстаны зах зээлд салбар компаниа байгуулсан. Монгол компаниудын экспортын түвшин импортынхоос бага байна. Бидний хувьд Монголын IT салбарын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд экспортлох зорилготой ажиллаж байна. 

Бид технологийн харилцаа холбооны шийдлийг компаниудад хүргэдэг. Lime гээд үйлчилгээ нэвтрүүлсэн. Энэ нь Монгол дугаарыг гадаадад ашиглах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Банкны, төрийн гээд утасны дугаар шаарддаг үйлчилгээг гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд Lime аппликэйшнээр дамжуулан авах боломжтой.

"Гадаадад байхдаа Монголын бүхий л төрлийн үйлчилгээг авах боломжтой"

Монголоос түр хугацаанд гадагшаа аялахаар явж байгаа иргэд болон Монголд энэхүү үйлчилгээг ашиглаж болно. Гадаадад явж байхад банкныхаа лавлахтай холбогдох гэхээр чаддаггүй. Зарим лавлах утас гадаад дугаараас залгах боломжгүй байдаг. Монгол дугаараа аваад интернэттэй л байвал дэлхийн аль ч улсаас Монголын банкны, үүрэн холбооны, төрийн үйлчилгээг авч болно. 

Интернэтэд ороод ирээрэй гэж хэлж байж заавал Монгол руу холбогддог. Тэгэхээр Lime аппликэйшн ашигласнаар ингэх шаардлагагүй, шууд дугаар руу нь залгаад холбогдоно" хэмээв. 

Харин Google компани манай улсад 1,000 инженер бэлтгэхээр болсон талаар "Энэ нь сайшаалтай үйл явдал боллоо. Хиймэл оюун ухаан болон бусад шинэ технологийн мэдлэгийг цаг алдалгүй авах шаардлага тулгарч байна. Мэдээлэл технологи харилцаа холбооны салбарт инженерүүд бэлтгэх нь маш том хөрөнгө оруулалт болно" гэдгийг хэллээ. 

"Монголын инженерүүд экспортын чиглэлд анхаарч, бүтээгдэхүүнээ том утгаар нь хөгжүүлээсэй гэж хүсдэг" хэмээн ярих А.Золзаяа Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ажиллаж, E-Mongolia багт ажиллаж байсан туршлагатай. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
who [192.42.116.26] 2023/8/15
Энэ callpro чинь хэдэн эзэгтэй юм бэ Тулга гээд нэг байдаг биздээ Тулга Идэр-од Золзаяа хэнийх нь компани вэ
0 | 0 Хариулах
Irgen [202.9.46.159] 2023/8/15
Tanai ajiltan Comedian Ider-Od Mongoloos zugataad Australid CallPro-g manduulaad yavaad bgaa yu?
5 | 6 Хариулах
💩💩💩💩💩💩💩 [202.179.2.18] 2023/8/15
MCS gedeg hujaa hyataddaas belen yum oruulj ireed ugsaraad baigaa tsagt mongolchuud hugjil yarih hereg baina uu??
4 | 1 Хариулах