Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Carrefour” олон улсын сүлжээ дэлгүүрийн дөрөв дэх салбар нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийд чансаагаараа тэргүүн эгнээнд бичигдэж буй Carrefour дэлгүүр Монгол улсын зах зээлд нэвтрээд амжилттай ажиллаж байгаа билээ. Тэдний санал болгодог халуун хоол, нарийн боов, олон сонголттой винонууд, Carrefour  нэрийн бараанууд нь  хэдийнээ хэрэглэгчдийн таашаалд нийцэн өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчидтэй болжээ.

Эргэн дурсвал хамгийн анхны салбарыг 02 дугаар сард Яармаг, 13-р хороололд нээж, 05 дугаар сард ХУД Zaisan Square төвд нээлтээ хийсэн бол өнөөдөр СХД-ийн хэрэглэгч үйлчлүүлэгч нартаа улам ойртон Содон хороололд дөрөв дэх салбарын нээлтээ хийж байна.

Carrefour дэлгүүр нь хямд үнэ, чанартай бүтээгдэхүүн, хүнсний аюулгүй байдал гэсэн тодотголоороо дэлхий дахинд танигдсан ба энэхүү жишгийг Монголд улсдаа хэрэгжүүлэн ажиллахын сацуу бизнесийн ноу-хоу, сургалт хөгжил, дэвшлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Carrefour дэлгүүр нь өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг худалдаалахаас гадна аливаа улс орны онцлогт тохирсон бараа бүтээгдэхүүнийг дотоодын тариаланч, жижиг дунд үйлдвэрлэгч, томоохон үйлдвэрүүдийг дэмжин сайн харилцаа үүсгэн хамтран ажиллаж, хэрэглэгч нарт хамгийн сайн нөхцөлөөр тухайн улс орны хэрэглэгчдийн таашаалд нийцсэн амт чанартай бараа бүтээгдэхүүн санал болгодог.

зураг
 
зураг
 

Түүнчлэн Carrefour шошготой 3000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа ба нийт борлуулалтын 30 гаруй хувийг эзэлж байгаа нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн,  өөрийн үнэнч хэрэглэгчдийг хэдийн бий болгож чадсан хүчирхэг брэнд гэдгийг тодхон харуулж байна.

Carrefour төсөл хэрэгжүүлэгч багаас 2023 онд багтан дахин 4 салбар нээхээр төлөвлөж байгаагаа дурдлаа.

Хэрэглэгч та бүхэн дэлхийн 49 улсад амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа, дэлхийд чансаагаараа тэргүүн эгнээнд бичигдэж буй Carrefour дэлгүүрээр тавтай үйлчлүүлээрэй.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.