ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Нарны цахилгаан станцын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлбэл Улаанбаатар хот эрчим хүчээ шийдвэрлэж чадна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллүүд хоёрдугаар сарын 6-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээн байгуулалт, барилгын асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын хүрээнд, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн танилцуулга, “Hunnu smart city” болон Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцны төлөвлөлтийн талаар мэдээлэл хийлээ. 

НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалтХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө: Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Улаанбаатар хотыг дэмжих жил болгон зарласан. Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн дийлэнх нь Улаанбаатар хотод хэрэгжихээр тусгагдсан байгаа.

Тойрог хурдны зам, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтаас эхлээд Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлсон ийм жилүүд эхэлж байна.

Бид Улаанбаатар хотын өнгөрсөн алдааг давтахгүйн тулд дагуул хотууд дээр дэд бүтцийн ажлуудыг шинээр хийж хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх гэж байна.

зураг
 

Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү: Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын 56 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 44 хувь нь гэр хороолол буюу инженерийн шугам сүлжээ хүртээмжгүй бүсэд амьдарч байна.

Улаанбаатар хотын зүгээс 2040 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулах гээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаа. 

Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсанаар нийт хүн амын 84 хувийг орон сууцанд, үлдсэн 16 хувийг амины орон сууцанд гэдэг байдлаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдийг тохь тухтай орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэхийн тулд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дэмжлэг, бодлого зохицуулалтаар үргэлжлүүлнэ. 2028 он гэхэд 76 мянган айлыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа.

Вьетнам улсын ROX группийн ТУЗ-ийн дарга Nguyen Thi Nguyet Huong: Манай хоёр орон 70 гаруй жилийн хамтын ажиллагаатай. Хамтын ажиллагааны хүрээнд бизнесийн таатай орчин бүрдэж байгаа гэж харж байгаа. Хоёр улсын бизнес эрхлэгчид туршлага судлах, хамтран ажиллах ажлууд эрчимжсээр байна.

“Улаанбаатар орон сууцжуулалтХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын барилгажилт, бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж байгаадаа тун таатай байна. Бид бүхэн хоёр баг бүрэлдэхүүн болж Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Үлдсэн баг маань яг энэ цаг мөчид Монгол Улсын эрчим хүчний сайдтай уулзалт хийж байна.

Бидний зүгээс Монгол Улсад эрчим хүчний шийдэл болж чадах сэргээгдэх эрчим хүч ашиглах төслийг танилцуулж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний технологийг ашигласнаар агаар орчны бохирдлыг бууруулахаас гадна, иргэддээ илүү ээлтэй, ногоон хот болох боломжтой.

Нарны цахилгаан станцын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлбэл Улаанбаатар хот тэр чигтээ эрчим хүчний асуудлаа шийдвэрлэж чадна.

Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр: Манай улсын хувьд 2050 он гэхэд Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн төв болно гэсэн томоохон зорилго дэвшүүлээд байгаа. Дагуул хот төлөвлөж байгаа энэ бүс нутаг бол агаарын тээвэр, төмөр зам, авто тээврийн нэгдсэн зангилаа болох төлөвлөлттэй явж байна.

150 иргэн Шинэ хүннү хотод шилжин суурьшина гэсэн урьдчилсан статистик төлөвлөгөөг гаргасан.  Энэхүү дагуул хотод төр захиргааны байгууллагууд буюу яам агентлагууд, тээвэр логистикийн төвүүд, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдана. Цаашдаа Хүннү хотын эдийн засгийн 80 гаруй хувийг үйлчилгээний эдийн засгаас бий болгоно гэж зорьж байна.

НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан: Монгол Улсын хувьд нүүдэлчин соёлын аж ахуйгаас суурин хэвшмэл байдал руу шилжих процесс маш эрчимтэй явагдаж байна. Манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрч амьдарч байгаа.

Төвлөрлөөс болж дэлхийн томоохон хотуудын туулсан зам, асуудлыг бид ч туулж явна. Сүүлийн 10 жил хотжилт, орон сууцжуулах үйл ажиллагаа маш эрчимтэй, хурдацтай явж байгаа.  Гэсэн хэдий ч гэр хороололд амьдардаг иргэдийн тоо буурахгүй байгаа нь асуудал болоод байна. Тиймээс бодлогын хүрээнд, хяналтын түвшинд зангидаж явах “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төлөөллүүдтэй өнөөдрийн энэхүү уулзалтыг зохион байгуулж, олон улсад нэр хүндтэй барилгын компаниудтай мөн санал солилцож байна. 

Вьетнамын ROX группийн хувьд үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, иргэдэд мэдээлэл технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг томоохон групп бөгөөд Англи, Франц гээд дэлхийн олон орнуудад зочид буудал, банк санхүү, үл хөдлөхийн хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй 400 гаруй төслийг хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд Киргизстан хоёр тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.181.79] 2025/2/8
Нар салхи худлаа бидэнд юу л байна Нүүс Ураан бн тэгэхлээд атомын эсвэл нүүрсны станцууд л хангалттай
1 | 0 Хариулах
=RqppRC37OgI [66.181.191.217] 2025/2/7
What's Wrong with Wind and Solar? | 5 Minute Video
0 | 0 Хариулах
💩 [66.181.191.217] 2025/2/7
tgeed ter ih huuchin dahin bolovsruulj boldoggui hayah batrenuudaa mongolin hursund bulahuu?
0 | 0 Хариулах
Зочин [172.59.188.182] 2025/2/8
Orchin ved bvh turliin battery 100 huwi dahin bolowsruuldag bolson
0 | 0 Хариулах
💩 [66.181.191.217] 2025/2/8
100% bolovsruulj bolnoo,gehdee ter asar unetei adagdaltai ashiggui tul shuud bulchihdag yum,ter tusmaa yaduu guilgachin orond bol bur iheer bulna,huurhiiduu ulgert itgedeg nasnaasaa garaagui hun bolj chadahgui baisaar uhej dee,amid yavah hereg baigaa yumuuduu?
0 | 0 Хариулах
Зочин [172.59.188.36] 2025/2/7
Salhin sens arai dr bhoo sayhnii jishee tsoojoo guai nar garaagvi uchir erchim hvch niilvvlegv gd bsn bizde. Mongold bol salhi bol bainga bdg. Japan mash baga zardlaar owor bagata salhin sens garsan bsn odoogiin salhin sensnees 5 dahin hyamd hvchin chadal ni ijil salhinii hurd baga bsn ch ajildag
0 | 0 Хариулах
=knX7NkJILhs [66.181.191.217] 2025/2/7
Why Wind Turbine Blades Are So Hard to Recycle | World Wide Waste
0 | 0 Хариулах
Зочин [172.59.188.182] 2025/2/8
Kanoa winds it’s completely different. Not like old school wind turbines.
0 | 0 Хариулах
💩 [66.181.191.217] 2025/2/8
naad fiber glass shuudee,huuchinii aliminium bish
0 | 0
Зочин [59.153.87.51] 2025/2/7
Трамп хүртэл ногоон эрчим хүч худал гэсэн шүү, нао салхи одоогоор худ
1 | 0 Хариулах
NNN [66.181.182.195] 2025/2/7
Юу л байна нүүрс байхадв Мөнгө идэх гэсэн бас 1 арга!!!
4 | 0 Хариулах
💩 [66.181.191.217] 2025/2/7
dahial nuguu bateren ulgeruud,mangar mongolchuudaar hujaanuud odoo bur vitnamuud saihan tolgoi ugaah yumaa,nuguu batre ni 200-300 cicletei gej bg,
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/7
Социалист Вьетнамын шинэ хөрөнгөтнүүд баавартай байна шүү. Өмнөд Вьетнамаа коммунистууд нь нядалж нухаж социализм гэж 30-40 жил төөрөлдөөгүй байсан бол өдийд тэр Өмнөд Вьетнам яг одоогийн Өмнөд Солонгос шиг хөгжсөн байх байлаа.
1 | 5 Хариулах
Зочин [202.126.89.134] 2025/2/7
Согийн байрлал өөр л дөө. Харьцуулах юм аа олно байгаа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.39] 2025/2/7
Төмөртөөмөө фсда битгий шаа. Чи бид 2 ын ажил хийдэг лөөлөө. Удахгүй зайлна
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.134] 2025/2/7
Худлаа яриад байгаачээ!!!
4 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2025/2/7
Битгий худлаа шаацгаа.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.118.180] 2025/2/7
МАЛЧДАС ЭХЛЭД АСУ ӨВЛИИН НАР ЦЭНЭГЛЭЖ ДИЛДЭГГҮИ ЮМ МАЛНУУД ЯАЖ АЖИЛДГИГ МЭДЭХГҮИ ДЭ
3 | 0 Хариулах
лидо [184.22.79.119] 2025/2/7
Дэлхий одоо ногоон хөгжил ярих тэнхэлгүй болсон Гол ярьдагууд боло ЕХ өөрөө эргээд АЦС нүүрсээ буцаан хэрэглэж эхэллээ. Тм учираас нэгмөсөн 3000 орчим мвт чадалтай ганц схн станц төв хавьцаа барьчээч
5 | 0 Хариулах
Зочин [66.181.179.111] 2025/2/7
Вьетнам Азийн шинэ бар болсон. Америкт цахилгаан машины үйлдвэр барьж аархаж байна лээ
0 | 5 Хариулах