Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд зорчигч 1,000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчих боломжтой болсон.
Umoney картаар хоёр ба түүнээс дээш хүн хамт зорчих тохиолдолд хэрхэн дамжин суух талаар Улаанбаатар смарт карт ХХК-аас мэдээллээ.
- Автобусанд суухдаа жолоочид хэдэн зорчигч байгааг хэлнэ. Жишээ нь: 1 том хүн 1 хүүхэд гэх мэт.
- Жолооч төхөөрөмжид зорчигчийн тоог тохируулсны дараа Umoney картаа дарна.
- Буухдаа төхөөрөмжид даран бууна.
- Дамжин суухдаа анх зорчсон зорчигчийн тоог жолоочид хэлэн тохиргоо хийлгүүлнэ. Жишээ нь: Хамт зорчиж байгаа хүн байхгүй байсан ч анх зорчсон зорчигчийн тоо буюу 1 том 1 хүүхэд гэх мэт зорчигчийн тоог жолоочид хэлж, тохиргоо хийлгүүлнэ.
- Тохиргоо хийсний дараа Umoney картаа дарж дамжин сууна.
- Дамжин суухын тулд БУУХ БҮРДЭЭ картаа дарж буухыг анхаарна уу
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!