• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС-ийн 30 ном нийтэд нээлттэйгээр Esan.mn-д байршлаа

ikon.mn
2023 оны 6 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

МУИС-аас санаачлан “Esan-Үндэсний цахим сан”-гаас дэмжин хэрэгжүүлж буй ном, сурах бичгийг цахимжуулж, нийтэд түгээх Цахим сурах бичгийн сангийн нээлт өнгөрсөн долоо хоногт болсон.

Энэ төслийн хүрээнд нийт 30 гаруй эрдэмтэн багш нарын зохиосон олонд танигдсан, суурь шинжлэх ухааны сурах бичгүүдийг үнэ төлбөргүй, нээлттэйгээр онлайнд байршуулж, багш судлаачид, оюутнууд төдийгүй олны хүртээл болгоход бэлэн болсон байна.

Ингэснээр математик, байгалийн шинжлэх ухааны салбарын ховор 30 гаруй сурах бичиг, академик бүтээлийг оюуны өмчийн эрхийг нээлттэй лицензээр цахимжуулан Esan.mn сайт аппликэйшн дээр үнэ төлбөргүйгээр уншиж, ашиглах боломжтой болж байна.

Сүүлийн хориод жил ЮНЕСКО болон дэлхийн тэргүүлэх их сургуулиудаас санаачлан “Сургалтын нээлттэй нөөц эх материал буюу Open education resourse (OER) хөдөлгөөнийг өрнүүлж, сурах бичиг, сургалтын бусад материалууд, онлайн хичээлүүдийг бүх нийтэд нээлттэйгээр хэрэглэх боломжийг олгох замаар мэдлэгийг бүх нийтэд үнэ төлбөргүй хүргэх болсон юм.

зураг
 

МУИС-аас эрдэмтдийнхээ бүтээсэн мэдлэгийг бүх нийтийн баялаг болгох үүднээс үндсэн суурь сурах бичгүүдээ онлайнаар түгээх ажлыг эхлүүлж байгаа нь манай орны боловсролын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг боловсрол судлаачид үнэлж байна.

Энэ сангийн ач холбогдол гэвэл:

ХҮРТЭЭМЖ НЭМЭГДЭНЭ: Интернэтэд холбогдсон хүн бүрд нээлттэй тул  суралцагчид ямар нэгэн орон зай, цаг хугацаа, хөрөнгө зардалд хязгаарлагдахгүйгээр сонирхсон сурах бичигт хандах боломжтой ба алслагдсан бүсийн сурагчид, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэйгээр сурах боломжийг олгоно.

ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИНЭ: Багш болон сурагчдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог дэмжих ба багш, эрдэмтэд нээлттэй санд туршлагаа хуваалцаж харин олон нийт тухайн мэдлэгээс суралцах боломжтой болдог.

СУРАЛЦАХ ӨРТГИЙГ БУУРУУЛНА:  Сурах бичиг, сургалтын материалын хэвлэлийн зардалгүй болгож, үнэ төлбөргүйгээр олон нийтэд хүрдэг тул суралцагчдад санхүүгийн дэмжлэг болно.

СУРГАЛТЫН ЧАНАР САЙЖИРНА: Мэдлэгийн эх үүсвэрийг суралцагчдад ойртуулснаар тэдний сурах үйл ажиллагааг дэмжиж, улмаар сургалтын чанарыг дээшлүүлэхэд нөлөөлнө.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Санаачлагч: Монгол Улсын Их сургууль

Боловсролыг дэмжигч: Ачит Ихт ХХК, Үндэсний цахим сан Esan.mn

Холбоос: esan.mn/o/tsahimsurahbichig