Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Apple Watch-ийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Apple брэндийн албан ёсны борлуулагч Мобиком Корпораци нь Apple Watch Series 8 болон SE загварыг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ.  

Таныг эрүүл амьдралын хэв маягт хөтлөх Apple Watch-оо мобикомоос бэлнээр хямдралтай үнээр авахаас гадна хүүгүй зээлээр авах боломжийг бүү алдаарай. Өмнө нь та гар утас зээлээр авсан бол нэмэлт зээлийн нөхцөлөөр Apple Watch-оо iPhone-тойгоо хослуулан авах боломжтой.

Ингээд бүгдийг багтаасан Apple Watch Series 8-тай дэлгэрэнгүй танилцацгаая.

Бүгдийг багтааж, бүгдийг гүйцэтгэнэ

Always-On Retina дэлгэцтэй учраас бугуйгаа доошлуулсан үед ч дэлгэц дээрх мэдээллийг төвөггүй уншихаас гадна товших, юм бичихдээ хурууныхаа аясаар бүгдийг хурдан, хялбар гүйцэтгэнэ. Түүнчлэн WR50 усны хамгаалалт, IP6X шороо, тоосны хамгаалалт, хагаралтын эсрэг хамгаалалттай тул бат бөх чанарт нь эргэлзэхгүй байж болно.

Эрүүл байхад туслах үнэнч туслах

Та эрүүл мэндийнхээ талаар хэдий чинээ их мэдээлэлтэй байна, төдий чинээ эрүүл мэнддээ анхаарч чадна. Apple Watch Series 8 дахь эрүүл мэндийн дэвшилтэт мэдрэгчүүд нь таныг эрүүл мэндийнхээ талаар илүү сайн ойлголттой болоход тусална.

Температур мэдрэгч

Энэхүү мэдрэгч нь таны бугуйн температурыг 24 цагийн турш хэмжсэнээр сарын мөчлөгийнхөө талаар илүү сайн ойлгох, хянах, цаашилбал гэр бүл төлөвлөлтөд ч чухал үр нөлөөтэй юм.

Мөрөөдлийн төхөөрөмж

Sleep программ нь таны унтаж байх хугацааг зүгээр ч нэг бүртгэдэггүй. Таныг зүүд зүүдлэх, хөнгөн нойр авах, эсвэл гүн нойронд хэр их цаг зарцуулж, хэзээ сэрснийг нарийн харуулна. Үүнээс гадна шинэлэг мэдрэгч нь зүрхний хэмнэл, цусан дахь хүчилтөрөгчийг хэмжиж, эрүүл мэндээ тогтмол хянахад чухал үр нөлөө үзүүлнэ.

Дасгалжих уу

Apple Watch Series 8 нь сайжруулсан Workout апликейшны тусламжтайгаар таныг төрөл бүрээр дасгалжих боломжийг олгоно. Таныг гүйх, харайх, усанд сэлэх, алхах зэрэг бүх төрлийн дасгалын горимд хэр их калори шатааж, хэдэн удаагийн давталттай хийсэн, энэ үед таны зүрхний хэм хэрхэн өөрчлөгдсөн зэргээр нэгд нэгэнгүй мэдээллээр хангана.

Өөр ямар ид шидтэй вэ?

Мэдээж, Apple Watch дээрээ дуудлага хийж, авч, мессэж бичиж, хөгжмөө тавьж болно. Бүрэн цэнэглэсэн байхад 18 цаг, харин Low Power Mode дээрээ тавиад 36 хүртэлх цаг ч ашиглах боломжтой. App Store-оос дуртай апликейшнуудаа татаад, амьдралынхаа хэв маягийг шинээр бүтээгээрэй.

зураг
 
зураг
 

Аpple Watch Series 8 болон SE загварын үнэ, үзүүлэлт, зээлийн нөхцөлийн мэдээллийг ЭНД дарж аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.