"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн 74 жилийн ойд зориулсан “Төмөр замын хөгжил” нэртэй шуудангийн марк, дугтуй, ил захидлын үзэсгэлэнг өнөөдөр Төмөр замын музейд зохион байгууллаа.
Үзэсгэлэнд УБТЗ-ын ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, марк цуглуулагч Ө.Ууганжаргалын хувийн цуглуулгыг дэлгэн үзүүлжээ.
Дэлхийн 100 гаруй орны төмөр замын сэдэвтэй марк, дугтуй, банкны болон утасны карт, мөнгөн тэмдэгтийг 12 самбарт дэлгэн үзүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг гойд татаж чадсан хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!