Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч нотлон баталгаажуулав

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцуулав.

зураг
 

Үндсэн Хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсан тухай Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцжээ.

зураг
 

УИХ-ын нэгдсэн чуулганы тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталсан. Ингэснээр УИХ 126 гишүүнтэй болохоор болсон юм.