Нарита -Улаанбаатар чиглэлд захиалгат нислэг үйлдэх болсноо Japan Airlines зарлалаа.
Тодруулбал, Boeing 767-300ER агаарын хөлгөөр наймдугаар сарын 24, 28-нд Наритагаас, наймдугаар сарын 28, есдүгээр сарын 1-нд Улаанбаатараас нисэх юм байна.
Эдгээр захиалгат нислэгийг HIS Club tourism, JTB, Nippon, Hankyu аялал жуулчлалын агентлаг хариуцах бөгөөд нэг нислэгт 200 орчим хүн зорчуулах аж.
Эх сурвалж: Yahoo! JAPAN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!