Албан тушаалын байдлаа ашиглаж гадаадад хөрөнгөө нууж байсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлж, хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргуулан ажиллаж байгааг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас мэдээллээ.
Нийтийн албан тушаалтны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох, хахууль авах гэмт хэрэгт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад тухайн албан тушаалтан нь гадаад улсад хахууль авахдаа оффшор бүсэд компани байгуулан, тухайн компанийн нэр дээр арилжааны банканд данс нээж их хэмжээний мөнгө хадгалж байсныг баримтжуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.
Энэ хэргийг шалгаж шийдвэрлүүлэх явцад Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод заасан авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллага хооронд гадаад хамтын ажиллагаа явуулах зэрэг зүйл, заалтыг үндэслэн, Латви улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх товчоо, Дотоод хэргийн яамны Эрүүгийн цагдаагийн газартай олон удаагийн цахим болон нүүр тулсан уулзалт хийсэн юм.
Гадаад улсад олж илрүүлсэн хөрөнгийг тухайн улс гэмт хэргийн орлого хэмээн үзэж, гэмт хэргийг үйлдсэн этгээд байхгүй гэдэг үндэслэлээр (Non-conviction based confiscation) дээрх их хэмжээний мөнгө Монгол Улсад буцаагдахгүй болох эрсдэл үүссэн бөгөөд АТГ-ын мөрдөгчид тасралтгүй үргэлжилсэн найман цагийн хэлэлцээр хийснээр дээрх эрсдэлийг таслан зогсоож харилцан ойлголцсон байна. Үүний дагуу хамтран ажиллах, гэмт хэргийн орлогыг хуваах олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэн ажиллахаар болжээ.
Уг авлигын хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнтэй холбогдуулан АТГ-аас Латви улсын Хууль зүйн яамтай холбогдон хамтран ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн
Мөн 791 “Латви Улсад хөрөнгө хураах асуудлыг шийдвэрлэх” зүйлүүдийг тус тус үндэслэн Монгол Улсын шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу хүргүүлж, хүлээн зөвшөөрүүлэх (mutual recognition), Латви улсын арилжааны банкан дахь хууль бус орлогыг хураан авах, эргүүлэн авчрахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар