ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн дөрөвдүгээр сард улсын төсөвт ₮1.9 их наядын татварын орлого төвлөрч өмнөх оны мөн үеэс ₮659 тэрбумаар нэмэгджээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн дөрөвдүгээр сард улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ хоёр их наяд төгрөг болж нэмэгджээ.

Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн сард 1.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 443 тэрбум төгрөгийн ашигтай гарав.

Тэгвэл татварын нийт орлого 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 658.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд:

  1. Орлогын албан татварын орлого 261.7 тэрбум төгрөгөөр,
  2. Нэмэгдсэн өртгийн албан татвар 68.7 тэрбум төгрөгөөр,
  3. Нийгмийн даатгалын орлого 55.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 2.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Мөн энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 7.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өсөв.

Харин татварын нийт орлого энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал:

  1. Орлогын албан татварын орлого 866 тэрбум төгрөгөөр,
  2. Нийгмийн даатгалын орлого 254.1 тэрбум төгрөгөөр,
  3. Нэмэгдсэн өртгийн албан татвар 227.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн аж. Харин онцгой албан татвар 91.9 тэрбум төгрөгөөр буурчээ.

 

Эх сурвалж: ҮСХ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.17.23.24] 2023/5/24
ene tatwariin tailan hotsrooson gj mungu awahaan boli. uursduu tailan hiiseng butsaagaad hugatsaa ni hezee duusahaan medegdehkv bj bgad 1.5 say torgono gehiin. mashinii tatwar jildee bagtaaj tuluh ystoi bizdee tegsen odoo tatwaraan tuluukv torguuli onoogood bhiin.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.53] 2023/5/18
Олигтой зарцуулж чаддаг биш, хулгайлаад дуусахаас цааш, наад татвараа бууруулаач ээ!
1 | 0 Хариулах
Зочин [64.119.16.159] 2023/5/18
МАН идэх хоол нэмэгдэж иргдээс хасагдаж
5 | 0 Хариулах
Зочин [103.212.117.63] 2023/5/18
Битгий нэмж хөшөө бариарай
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.55] 2023/5/18
хөшөөний жагсаалт хэдэн ‘хуудас’ материал гарсон. фонтан бас. цементэн хогыг нь дараа нь юунд хэрэглэнээ. овоорно шдээ.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.22.70] 2023/5/18
Татвар нэмэгдээд байдаг нийгмийн үйлчилгээ яг хэвэндээ зам дэд бүтцүүд бахь байдгаараа төрнь данхайцан төрийн зардал нь тэнгэрт
4 | 0 Хариулах
Зочин [103.229.123.136] 2023/5/18
Ediin zasag usluu usluu l gene inflation usuud tsalin yag heweeree, atar talh hdn tug bgag mdhu llruudaa.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.136] 2023/5/18
bagsh , emch nariiha tsaling nemeech llruudaa.
1 | 0 Хариулах
Зайл МАНин хулгайчууд [203.91.115.44] 2023/5/18
МАНингууд татвараа бол сайн авч байгаа, гэхдээ тэр мөнгийг өөрсөддөө зарцуулж хулгайлж байгаа.
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.54] 2023/5/18
Албатай юм шиг сонгочихоод дараа нь мэдрэлтэх хэрэггүй.
1 | 1 Хариулах