ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батдөлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин нэг сараар сунгалаа

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналыг шүүхэд хүргүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих.....” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэв.

Хэргийн талаар эргэн сануулбал, энэ оны нэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө "Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж УБТЗ-ын албан тушаалтан "Б" гэдэг хүний болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн "Б"-г 48 цагийн хугацаагаар баривчилсан байгаа" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлж байв. 

Харин прокурорын байгууллагаас түүнийг цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлснээр энэ оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш цагдан хорьж байна. 

С.Батдөлийг татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татсан.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.77.39] 2023/5/8
Амарбаясгалан Хэрлэн 2 хайчихсан юм. Энхцогт, Раш бас хаана байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.201] 2023/5/8
ял шиитгэл гж бдгүй юмуу , энгиин хүмүүс блхоор үг хлх завдалгүй ялын тогтоол үйлддэг бтл авилга төриин хулгайг нэг сар нэг сар нэг сараар хорино тгд л суллана 💩💩💩💩💩💩
3 | 0 Хариулах
Иргэн [66.181.184.104] 2023/5/8
Хууль бус орлогыг нь улсын орлого болгож хураадаггүй юм уу энэ чинь одоо хураана гэсэн үг байхгүй бх юм тэгвэл хэн хуулиас айх вэ дээ
0 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/5/8
Ингээл мөнгөтэй хүнийг болхоор сунгаад л сунгаад л нэг юм хүлээгээд л бдийн. Мөнгөгүй хүмүүсийг юм хэлхийн завдалгүй шууд хориод л хавчиж гадуурхаад л манай шүүх, хууль хүчнийхэн ийм л болсымдаа хөөрхий.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.179.53] 2023/5/8
Zugeer ulsiin hil dr n ulaan avilgalch suugaad duraaraa soliorch hahuuli avj bhiig ilruulchiheed yug n uruvduj hairlaad bgaa yum hamaaraltai ariig n haah tsunhtengee haigaad bgaa ymuu
2 | 0 Хариулах
Зочин [202.21.104.98] 2023/5/8
цааз
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.99] 2023/5/8
Төрийн ажилтан авлига авах гэсэн нь алга болжээ удахгүй нэг зүйл анги нь хасагдаж татвар төлөөгүй гээд торгуулаад л гарах юм бна лдаа лаларууд
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.94] 2023/5/8
ЯМАР ХОР НАЙРУУЛЖ БАЙГАА БОЛ ДО НОВШНУУД.
1 | 0 Хариулах