ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөл гэж хэн бэ?

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2023 оны 1 сарын 9
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн пүрэв гаригийн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан. С.Батдөлийг 48 цагийн хугацаатай баривчилсан мэдээлэл гараад байгаа юм.

Энэ хэргийн талаар өнгөрсөн Баасан гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Эрүүгийн цагдаагийн албанаас Улаанбаатар төмөр замын албан тушаалтан Б болон түүний хамаарал бүхий хүмүүсийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Мөн 4 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэсэн юм.

Хуулийнхан түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутган шалгаж буй. Учир нь С.Батдөлийг өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Мөрдлөгийн ажил нэлээд өргөн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд баривчилгаа цаашид ч үргэлжлэх бололтой.

С.Батдөл нь Улаанбаатар өртөөний орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд 2021 оноос Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч болон дэвшжээ. Тэрбээр Дархан- Уул аймгийн харьяат бөгөөд эхнэр, нэг хүүхэдтэй. С.Батдөл өмнө нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан удаатай гэнэ.

Нэгжлэгийн үеэр цагдаа нар С.Батдөлийн хамаарлын тансаг орон сууцнаас 7.3 тэрбум төгрөг хураан авахаас гадна өндөр мөнгөн дүнтэй үл хөдлөх хөрөнгийн нэг бус гэрчилгээ хураан авсан байгаа юм. Нэгжлэгийг С.Батдөлийн хамаарлын орон сууц, объектоос гадна түүний төрсөн ах С.Баттулгынд ч мөн нэгжлэгийг хийжээ. Учир нь С.Баттулга нь уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр 10 компанийн үүсгэн байгуулагч болон хувь эзэмшдэг юм байна. Уг хэрэгт түүний эхнэр М.Сайнбилэг татагдаж буй аж. Тодруулбал, эхнэр М.Сайнбилэгийн нэр дээр ч мөн хэд хэдэн компани бүртгэлтэй байгаа нь хуулийнхны анхаарлыг татжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын өнгөрсөн Баасан гарагт өгсөн мэдээллээр С.Батдөлийг 48 цагийн хугацаатай баривчилсан гэсэн ч шүүх уг асуудлыг хэлэлцээгүй, С.Батдөл буцаад эрх чөлөөтэй болсон гэх мэдээлэл гараад байгаа.

Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, прокуророос өнгөрсөн Баасан гарагийн 17:10 цагт С.Батдөлийг цагдан хорих саналыг шүүхэд ирүүлжээ. Шүүх саналыг хэлэлцэж эхлэхэд С.Батдөлийн өмгөөлөгч Д.Амаржаргал "Шүүх хурал давхцаж байгаа тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргасан байна. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр 10:00 цагт прокурорын саналыг хэлэлцэхээр болжээ.

Түүнээс гадна шүүхийн тайлбарт "Яллагдагч С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлагдаагүй гэсэн тайлбарыг гаргасан болно" гэсэн байв.

С.БАТДӨЛИЙН 7.3 ТЭРБУМЫН ЭХ ҮҮСВЭР ХААНААС ЭХЛЭЛТЭЙ ВЭ?

Хуулийнхан С.Батдөлийг сэжиглэж буй гол үндэслэл нь төмөр замаар нүүрс тээврийн оочер дарааллыг өөрийн албан тушаал эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгон, бусдаас авлига авсан гэж үзэж буй.

Улаанбаатар төмөр замд энэ асуудал нэлээд эртнээс яригдаж буй. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сард АТГ-аас Улаанбаатар төмөр замын Дотоод аудитын хэлтсийн дарга Ж.Пунцагийг яг энэ төрлийн үйлдлээр баривчилж байв. Өөрөөр хэлбэл, вагоны оочер дайруулдаг, дундаас нь ашиг хүртдэг хууль бус үйлдлүүд өмнө нь ч байсан гэсэн үг. Тодруулж хэлбэл, КОВИД-ын үеийн хил гаалийн хаалттай байдлаас үүдэж боомтууд дээр нүүрс маш их хэмжээгээр бөөгнөрсөн. Ийм нүүрсийг автомашинаар болон төмөр замаар гаргаж, улсын төсөвт орлого төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Улаанбаатар төмөр зам энэ ажилд голлох үүрэгтэй оролцохыг Засгийн газраас даалгаж байв.

Энэ явдлыг Улаанбаатар төмөр замынхан ашиг хонжоо болгосны нэг нь С.Батдөл гэдгийг эх сурвалж хэлж байна. Харин С.Батдөл нүүрсний энэ хэргийн талаар өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө "Тиймэрхүү юм байхгүй байх. Тийм юм мэдэхгүй байна. Шалгадаг хуулийн байгууллага тогтооно биз. Бид дүрэм журмынх нь дагуу ажиллаж байгаа. Бид хүний вагоноор хүний нүүрсийг ачиж байгаа. Улаанбаатар төмөр зам зөвхөн тохируулгыг хийж өгч байгаа. Түүнээс хууль бус үйлдэл хийх ямар ч боломжгүй" гэж байв.

"С.БАТДӨЛИЙН АЛБАН ТУШААЛ БОЛ ООЧЕР ДАЙРУУЛААД 50 ВАГОН ГАРГАХАД 500 САЯ ТӨГРӨГ ОЛОХ ЭНҮҮХЭНД"

Энэ хэргийн хүрээнд бид Улаанбаатар төмөр замд ажилладаг нэгэн эх сурвалжтай ярилцлаа.

- С.Батдөл хэзээнээс энэ албан тушаалд ажиллаж эхэлсэн юм бэ. Түүний талаар мэдээлэл өгөхгүй юү?

- Жилийн өмнө л томилогдож байсан.

- Өмнө нь хаана ажилладаг байсан хэрэг вэ. Улаанбаатар төмөр замд байсан уу?

- Байсан. 2010 оноос Дархан өртөөнөөс ажиллаж эхэлсэн гэдэг. Мөн Сүхбаатар өртөө, Улаанбаатар төмөр замын Толгойт өртөө, цаашлаад Замын даргын ажлын албанд ажиллаж байсан. Сүүлд 2019-2021 онд Улаанбаатар өртөөний орлогч дарга байсан. Түүнээсээ "Д" алба руу шилжсэн юм билээ.

- Д алба гэдэг нь юу вэ?

- Хөдөлгөөний алба гэсэн үг. Хөдөлгөөнийг дахин хуваарилах хэлтэс гэж байдаг. Өнөөдрийн тээврийн зохион байгуулалтын алба гэсэн үг. Түүний орлогч даргаар ажилладаг хүн. Өөрөөр хэлбэл, яг л тээвэр зохион байгуулалтыг дагнан хариуцдаг албан тушаалтай байсан.

- Түүнийг албан тушаалаа ашиглаж төмөр замын нүүрс тээврийн оочер дарааллыг бусдад олгодог байсан гэж хуулийнхан үзэж байгаа. Үнэхээр төмөр замд ийм цоорхой байдаг хэрэг үү?

- С.Батдөлийн хийж байгаа ажил нь тийм хэлбэр рүү оруулах магадал өндөр. Хуучин тэр албаар явж өнгөрсөн хүмүүст ийм боломж зөндөө байсан юм байна гэдгийг нотолж байгаа явдал. Нэг ёсондоо, тэнд л ийм ажлыг хийж болно. Төмөр зам бол цахим болгосон л гэдэг. Гэхдээ цахимыг хүн хийдэг учраас цаана нь юм байдаг л байхгүй юу.

- Орлогч дарга ийм хэмжээний хууль бус үйлдлийг хийж, хөрөнгөтэй болсон гэхээр түүнээсээ дээш албан тушаалтнууд ч улсад илүү ихээр хохирол учруулдаг байж болзошгүй гэсэн өнцгийг олон нийт хэлж байгаа. Боломжтой юу?

- Баримтгүй учраас хэлэхэд эрт байна. Гол нь энэ явдлаас төмөр замын энэ албан тушаал дээр ажиллаж байгаа хүмүүсийн хэн нь хэний хамаарал, хэн нь хэний хамгаалалтад байна вэ гэдэг гогцоо. Түүнээс биш хүн бүр очоод хийгээд байдаг эд биш. Ил болбол алуулна гэдгээ мэдэж байгаа хүмүүс. Үүнийг мэдэж байгаад хийж байна гэдэг дээрээ хамгаалалттай л хүмүүс хийнэ.

- Мөнгөн дүн ярьж болох уу. Орлогч дарга тэрбумаар яригдах хөрөнгө хураасан гэхээр авлигын хэмжээ нь нэлээд өндөр гэсэн үг үү?

- Энэ хэрэг бол вагон зохицуулдаг хэдэн хүний хийж байгаа ажил. Энэ хэрэг бол тэд төмөр замын ачаа тээврийн орлогоос аваад байгаа юм биш. Энэ бол хэдэн вагонтой компани, хувь хүмүүсийн ачаа тээврээ хурдан хийлгэх гэсэн. вагоноо ажилд явуулах гэсэндээ шахаанд орж авлига өгч байгаа хэрэг.

Одоо бол нэг удаадаа нүүрсний 50 вагон явуулдаг болчихсон. Түүнд оочер дайруулаад нүүрсээ ачуулахад 500 сая төгрөг хаях юу ч биш. Хилээр гаргаад хятадуудад 50 вагон нүүрсээ зараад л алдагдлаа нөхчихнө. Эсвэл оочероо зарахад л хангалттай олох ашиг гэдгийг ойлгож байгаа хүмүүсийн хийж байгаа ажил. Хамгийн гол нь С.Батдөлийн албан тушаал ийм хууль бус үйлдэл хийх боломжтой юу гэвэл тийм гэв.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [64.119.23.249] 2023/1/25
Одоо цагт айлуудыг дээд, доод ба хажуу айлууд нь чагнах төхөөрөмжүүдээр чагнадаг шүү дээ. Эдгээр айлуудаас ул мөрийн баримт олоочээ.
0 | 0 Хариулах
зочин [192.82.90.30] 2023/1/11
Тогтолцооны өөрчлөлтийг бүх шатанд хийхгүй бол иймэрхүү луйвар тасрахгүй. Ял нь хатуу, цаазаар авах, бүх хөрөнгийг хураах, нутаг заах ял ч буй болгож болмоор өмчийг хайр найргүй идэж ашгилдаг, пунаас ч айхгүй гэмт хэрэг санаатай үйлддэг болжээ.
1 | 0 Хариулах
Зочин [49.0.136.6] 2023/1/11
[хориотой үг] чинь хулгайн мөнгөөрөө яаааж тансаглаж цацсан болдоо...
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.26] 2023/1/11
Орон байрны хулгайч байсан бол удмын л хулгайч байна. Хулгайч бол засрахгүй дээ. Дарханд хулгайч ихтэй. Бүр удмын. Цаад эзэд нь хулгайчыг нь мэдээд томилоо биз. Хуйвалдаад амар. Одоо шүүгч шударга ажилламаар байна.
1 | 0 Хариулах
вах буруу, [122.201.22.251] 2023/1/10
ЭТТ н туршлагтай ажилчдын хэлж оронд нь солонгост ширээний хүүхэн , энд ирээд фитнэс мeнeур нэртэй бсан , сошиалд нүцгэлж бдг амьтан авах буруу , буруу зөндөө юм юю
0 | 0 Хариулах
Зочин [192.82.77.97] 2023/1/10
ЦААНА НЬ ДАРГА НАР НЬ ҮЛДЭЖ Л БАЙГАА. ТЭГЭЭД Ч ЭНЭ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙМГЭМЛЭГ ГЭЖ ҮЛГЭРИЙН ДАЛАЙГАА БОЛИОЧ ДЭЭ. ОРОСУУД НЬ Ч ГЭСЭН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ОРОЛЦОХ Л ХЭРЭГТЭЙ.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.77.32] 2023/1/10
Оюун Эрдэнэ ерөнхий сайд сайн ажиллаж байгаа шүү
1 | 0 Хариулах
Oyuna [202.179.27.211] 2023/1/10
Нүүрсний хулгайн хажууд бол арай бага . Гэхдээ бас л томчуудын жижиг гар нь шүү. Жижиг гараар тахил өргөв. Нүүрсний хулгайг бүү сарьнуул. Тэрийгээ шийд.
1 | 0 Хариулах
Ган [103.57.93.158] 2023/1/10
Эзнийг нь олооч. Үйлийн үрийг нь үр хүүхдүүд нь эдлэх болтугай.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.170] 2023/1/10
Зочин "Нэр хугархаар ЯС хугарах " гэж яаасан ч үнэ үг вэ дээ. ясы нь цайтал шоронд хатаа... Хайран ч хүүхдүүдий нь ирээдүй Залуу дарга нарт сургамж болтугай
1 | 0 Хариулах
Зочин [192.82.80.155] 2023/1/10
Ёстой арчаагүй юм бээ одоо ОюунЭрдэнэд л найдлага бна Хүрэлсүх бол новш
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.61] 2023/1/9
Бүх шатандаа төрийн алба ялзарчээ. Замын Үүд. УБТЗ удирдах. Ачаа тээвэр. Бүгдийнх нь сүлжээ харилцаа хамаарлын тогтоогоод ял оноож хөрөнгийн хуу хамах хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.74.221] 2023/1/9
Нямдоржийн хэлсэн үг үнэн юм байна .5 сая доллар наад нөхдийн чинь карманы мөнгө гэсэн .7.3 тэрбум ойр зуурын мөнгө байсан бололтой
1 | 0 Хариулах
Зочин [192.82.74.221] 2023/1/9
Ё.Отгонбаярын авгай чинь 26 компанитай байсан энэ нөхөр цөөн ч гэсэн их цохижээ кккк
1 | 0 Хариулах
Зочин [103.14.36.18] 2023/1/9
Замын-Үүдийн хилийн байцаагч нарыг шалгах хэрэгтэй. Хүмүүсээс нууцаар авилгал авдаг, Илт нүдэн дээр баяжиж байгаа нь тодорхой байгаашдээ.
5 | 1 Хариулах
Зочин [202.126.88.196] 2023/1/9
Өмнө нь хулгайн хэргээр шийтгэгдэб байсан гэнэ үү. Ажилдам авахдаа ял шийтгэлтэй эсэхийг шалгахгүй юу
6 | 0 Хариулах
Зочин [103.212.118.83] 2023/1/9
1 2хон жил ажилласан орлогч дарга нь ийм их мөнгө цуглуусан байхад олон жил ажиллаж байгаа дарга нь хэдэн төг шаасан байгаа гэж бодхын
4 | 0 Хариулах
Иргэн [122.201.22.73] 2023/1/9
Энэ баримтууд нь үнэн юм бол гэрээс нь олдсон 7,3 тэрбум төгрөг бол зүгээр ойр зуур зарцуулах хоол, хармааны мөнгө нь л юм байна ш дээ.
5 | 0 Хариулах
Зочин [122.201.22.78] 2023/1/9
МЭРГЭЖЛИЙН ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙЧИЙГ АЖИЛД ТОМИЛЖ ДЭЭ ЗАСРАХГҮЙ ЭТГЭЭТ
5 | 0 Хариулах
zochin [103.161.242.187] 2023/1/9
buruu zamaar mongo olchood tom bnaa muu golog chin, horiod bugdiig n huraa
3 | 0 Хариулах
иргэн [103.161.242.173] 2023/1/9
хулгайчийг ажилд ажилд томилж л байдаг. Хулгай хийлгүүлэх гэж зориуд томилсон юм уу
9 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2023/1/9
hurgan jaraahaigiin gereesni gehed l iim hemjeenii mongo garch bna shuu dee
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.220] 2023/1/9
Ер нь хүн нэг л удаа хулгайн хэргээр шийтгүүлсэн бол дахиж хариуцлагатай албан тушаалд тавьж болохгүй гэдгийг эндээс харж авлаа. Ажилтан авахдаа заавал цагдаагаас тодорхойлолт гаргуулах хэрэгтэй юм байна. Авилгалд ял шийтгэл авсан хүнийг насаар нь төрийн албанд оруулж болохгүй юм байна. Гишүүд зохих хууль гаргамаар юм байна. Авилгач хүн хэзээ ч засрахгүй. Хулгайч хүн хэзээ ч засрахгүй.
18 | 0 Хариулах
Зочин [66.181.161.42] 2023/1/9
ТӨҮГ болон ХК нуудад ял эдэлж байсан хүмүүс битүү байдаг ш дээ.Дарга захиралууд нь гар хөлийн үзүүрт зарах гэж авдаг юм шиг байгаан
3 | 0 Хариулах
Зочин [166.205.124.106] 2023/1/9
Busad tom hvmvvsiin heregiig murdun baitsaaltiin shatand yawj bga uchir medeelel uguh bolmjgvi gdg hernee eniig bolhoor hamag yum il zarlaad yawj bdg sonin
3 | 0 Хариулах
Зочин [192.42.116.197] 2023/1/9
Сүр бадруулж туг тахих гэж байхад хэргээ хүлээе гээд хамаг галыг унтраав одоо энэ ойлгомжтой амьтныг янз бүрээр нүдээд яахав тэр нүүрсний хулгайчдаа ингэж ухаач. Энэ 7.3 тэрбум төгрөг бол нүүрсний хулгайч нарын хувьд зүгээр шүдний чигчлүүр шүү. Нүүрсний хулгайг зүгээр ганц хоёр албан тушаалтанд тохоод дуусгаж болохгүй энэ бол зохион байгуулалттай том террорист бүлэглэл хийсэн үйлдэл хохирогч нь Монгол ард түмэн, Монгол улс. Том удирдагчаас нь авхуулаад жижиг цэрэг бүрийг нь олж гэр бүл хамаатан садны бүх хүмүүстэй нь арьсийг нь хуулж яргалж алаад эд хөрөнгө, алт эрдэнэсээ буцаан авах болно. Дэлхий бөөрөнхий та нар дэлхийгээс л зайлахгүй бол тойроод буцаад хүрээд ирнэ хаа байгаа газраас чинь олж хорхойн чинээ амийг нь таслана эрэгтэй хүүхдүүдийг чинь боолын хөдөлмөр эрхлүүлж, охидуудыг чинь хятадын улаан гудамжинд ажиллуулж хохирлыг чинь ямар нэг аргаар заавал төлж барагдуулна. Барагдахгүй бол үрийн шингэн, өндгөн эсийг чинь хадгалж хиймлээр хүүхдүүдийг чинь төрүүлж ажиллуулсаар байна.
26 | 3 Хариулах
Зочин [199.249.230.147] 2023/1/9
Овог нэрээ солиулж нүүрний мэс засалд орж иргэний бүртгэл архиваа устгаад ч нэмэргүй манай хүмүүс нэг бүрчлэн бүртгэж хянаж тэмдэглээд явж байгаа. Хууль үйлчилдэггүй гэмт хэрэгтнүүдийг ард түмэн хуулиас гадуур нухаж хаяна.
18 | 1 Хариулах
Оюукаад [64.119.27.184] 2023/1/9
Оюукаа чи наад авлигалын хуулиа чангатгаад, авлига авсан хүмүүсийг Америк шиг 100-200 жил хоридог, эсвэл Хятад шиг цаазаар авдаг болгочих. Тэгвэл чамайг бурхан мэт шүтэе.
9 | 3 Хариулах
Бодит байдал [45.117.35.30] 2023/1/9
Орон байрны хулгайч ингээд томорчих гэж, Сангийн Сайд Жавхлан ч хулгайч нарын бурхан тэнгэр юм байна л даа.
16 | 0 Хариулах
Зочин [166.205.124.106] 2023/1/9
😂
1 | 0 Хариулах