ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

₮7.3 тэрбумын хэрэгт холбогдсон С.Батдөлийг нэг сар хорихоор болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"УБТЗ-ын албан тушаалтан "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт ₮7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан" талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж, шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал, яллагдагчаар татагдсан С.Батдөлийг нэг сар цагдан хорихоор болсон байна. Түүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татжээ.

Тодруулбал, 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,300,000,000 төгрөгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан байна.

Эрүүгийн Цагдаагийн Албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа уг хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татагдсан түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос ирүүлснийг эх сурвалж мэдээлэв.

18.3 дугаар зүйл.Татвар төлөхөөс зайлсхийх

1.Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;

2.2.байнга тогтвортой үйлдэж;

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол залуу [112.72.14.180] 2023/1/10
Ямар үл хөдлөх зарж 7 тэрбумыг олчвоо. Эхнээс нь дуустал мэдэх юмсан. Ийм ашигтай ямар ч реалтор байхгүй шүү.
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.159] 2023/1/9
БАТДӨЛ ШИГ ДАРГА НАР АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНИЙГ ХАХУУЛЬ ӨГӨХГҮЙ БОЛ АЖИЛ НЬ БҮТЭХГҮЙ,АЖИЛГҮЙ БОЛОХ БАЙДАЛД ОРУУЛЖ, ХАХУУЛЬ ӨГСӨН ГЭХ ХЭРЭГТ ОРУУЛДАГ. БАТДӨЛД ЯМАР ЗҮЙЛ АНГИАР ХЭРЭГ ҮҮСГЭЖ БАЙГАА ЮМ.
1 | 0 Хариулах
Монгол улсын иргэн [66.181.161.108] 2023/1/9
ЯМАР САЙХАН ЮМ БЭ. 7 ТЭРБУМАА БАЙГ ГЭХЭД 700 САЯЫГ ХУЛГАЙЛЧИХ ЮМ САН. 7 ТЭРБУМЫГ ГАНЦ САР СААТУУЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ 700 САЯЫГ ГУРАВ ХОНОГ Л ХОРИХ ЮМ БАЙНА. ТӨРИЙН МӨНГИЙГ ЯМАР НЭГ АРГААР ХУЛГААЛЦГААЯ МОНГОЛЧУУДАА.
3 | 0 Хариулах
Уншигч [165.231.67.51] 2023/1/9
Наад хүмүүсээ бүгдийн хилийн хорио тавиад, яллах хэрэгтэй. Цаазын хуулийг сэргээгээд, хуулиа чангатгах , залуу хүмүүс байж, аймаар аймаар.
0 | 0 Хариулах
ман-ын гишүүн хүрэлсүхийн журмын анд Б.Цэнгэл [202.9.46.27] 2023/1/9
❗️С.Батдөлийг “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар томилуулж, 10 тэрбум төгрөг гэртээ хадгалах хэмжээнд хөрөнгөжүүлсэн “нууц ноён” нь ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл гэх мэдээлэл байна. Судалж үзвэл, Б.Цэнгэл, С.Батдөлтэй хэд хэдэн сэжүүрээр холбогдож байгаа юм. Тодруулбал, Б.Цэнгэл Дарханых, С.Батдөл мөн Дарханых гэдгээр эхний сэжүүр гарч ирнэ. Цаашилбал, “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын алба хоёр орлогч даргатай ажээ. Нэг орлогч нь сошиал дуулианы эзэн С.Батдөл бол Ачаа тээвэр хариуцсан өөр нэг орлогч нь Содномдоржийн Цэвээндорж гэх эмэгтэй байдаг аж. С.Цэвээндоржийн хувьд С.Батдөлөөс өмнө буюу 2020 онд энэ албан тушаалд томилогджээ. Ноцтой нь, орлогч дарга С.Цэвээндорж нь ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн хадам дүү буюу эхнэр С.Янжинсүрэнгийнх нь төрсөн дүү ажээ. Эндээс, Б.Цэнгэл нь хадам дүү С.Цэвээндоржтойгоо авлигын бүх “хор”-ыг найруулж, харин нутгийн дүү С.Батдөлөөрөө гүйцэтгүүлдэг байсан байж болзошгүй схем харагдаж байгаа юм.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.232] 2023/1/9
MANduulsan ni ene bolgoo
2 | 0 Хариулах
Зочин [192.82.85.150] 2023/1/9
Шүүгч хараат бусаар зөвхөн хуульд захирагдаж үйл ажиллагаагаа явуулах учиртай.Шүүх шүүгч рүү хэн нэгэн нь хэрэг үйлдсэн, үйлдээгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дайрч бичиж байгаа нь шүүгчийн хараат бус байдалд халдсан шүүгчид нөлөөлөх гэсэн үйлдэл юм. Шүүх, шүүгчдийн хараат бус, бие даасан байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөл хаа юу хийж байнаа. ШЕЗ гэдэг байгууллага байна уу, байхгүй болчихсон уу.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.197] 2023/1/9
М🖕🏿н , х👎🏿рэлс🖕🏿х
3 | 1 Хариулах
Зочин [66.181.189.197] 2023/1/9
💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩💩
2 | 0 Хариулах
zochin [202.9.40.173] 2023/1/9
yun 1 sar ve? nasaar n xori, daxij iym xereg xiyxguy boltol n shorond xori!
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.129] 2023/1/9
Үнэн юмуу даа дээхнэ татварын байцаагч 4,5тэрбумтай баригдлаа л гэсэн таг чиг болсон, Ё.Отгонбаярын эхнэр хэдэн сая доллар мөнгө угаасан л гэсэн таг чиг, Батдаваа 250 мянган доллартай саатуулагдсан л гэсэн зүгээр л байна.ямар юмаа сатааруулах гэж сенсаац тарьсан бол
3 | 0 Хариулах
Зочин [122.201.22.78] 2023/1/9
Нэг их өрөвдүүлэх санаатай ясыг нь цайтал хорьж байгаад бүгдийг нь хураах хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [103.140.11.243] 2023/1/9
Залуу хүн ямар их шунал вэ. Улсаа ч их хорлож байна даа
2 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2023/1/9
archaagui pasduu ve uursen hergee ooroo huleegeel garna biz huuhduuduunhee ner meriig barij huuhduudee buur evgui baidald oruuldag bna shdee
2 | 0 Хариулах
Зочин [192.82.67.173] 2023/1/9
Монголын бузрыг хулгайч нарын цусаар нэг сайн угаахаас нааш юу ч өөрчлөгдөхгүй юм бололтой
3 | 0 Хариулах
Зочин [66.181.189.197] 2023/1/9
Нямдорж пиздаагиин амбаараас юмаа авсан хүнииг бариад хориод хаясан бхдаа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.189.197] 2023/1/9
хүрэлсүх 🙃🙃🙃🙃🤡🤡🤡🤡💩💩💩💩👎🏿👎🏿👎🏿👎🏿
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.197] 2023/1/9
улсын та бидний татварын мөнгөөр энэ 76 блн түүнии бөгсний алчуурнууд хулгайлж нууж хааж дуусжийндоо , хдн их наяд тэрбумаар нь шаачаад ганцхан сар хорино гж жүжиг шаахаа болимоор юм одоо энэнд итгэдэг нохойч бхгүй дээ 💩💩💩💩💩💩💩💩💩💩
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.167] 2023/1/9
4 хүүхэд нь үхээсэй.
3 | 2 Хариулах
Зочин [202.179.21.236] 2023/1/9
horij yahiin hurungiig huraa gudmand bugdiig ni garga ,shuugch nar odoo tolgoid ni too ergeldeed untaj chadahgui bgaa
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.241] 2023/1/9
Их мөнгөтэй авлигчид баригдахлаар л хүний эрх хамгаалсан зөндөө хууль гарц байдгийг ард түмэн харах юмаа бусад үед хэрэглэх дургүй бас олон нийтэд барьж хорисон энэ тэр гэж худал мэдээлэл санаатай тараасан хуулийн сайдад шүүх арга хэмжээ авч өгнүү
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.107] 2023/1/9
Төмөр зам нь оросын хамааралтай,ачааллаа дийлэхгүй хэт овоороод тэнд нь очер авах гэж алалцаад авилгал үүсжээ.Эртний л Гашуунсухайтын төмөр замаа бариад,хос төмөр замтай болох боломж байсан.
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2023/1/9
suriig yzuulj neg sar horij ard tumnii amiig taglaj bgaal chimeegui bolonguutni sulladagni mgl shuugchdiin shildeg arga bolj dee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.206] 2023/1/9
Дарга нар нь бүр ихээр авсан байгаа даа
3 | 0 Хариулах
Зочин [192.82.67.173] 2023/1/9
Энэ чинь Хүрэлсүхийн ёндоог цуглуулж хадгалдаг хүн юм биш үү. Тэгээд л ийм их хамгаалалттай байгаа бололтой
1 | 0 Хариулах
Зочин [103.26.195.211] 2023/1/9
Шүүгч нарыг шалгах хэрэгтэй ард түмэн дугарахаар сар хорих шийтвэр гаргадаг гэнээ цалин хахуулдаа ялзарсан шүүх засаглал
3 | 0 Хариулах
Зочин [150.129.141.241] 2023/1/9
Хэдэн жилийн өмнө хамгийн том дарга тэр үедээ аймаар үнэтэй хауст ороол хүмүүс яаж мөнгө олов гэсэн миний ажиймаа со-д хараар ажилладаг нууцаар мөнгө явуулсийн гэсэн бүгд ааан тиймүү гээл итгэж билээ кккк тэрэнн шиг л юм болох байхдаа
8 | 0 Хариулах
Зочин [64.119.18.127] 2023/1/9
Монгол улсын авилгалын индекс гээд аймар муу ямар учраас ийм байгаад байнаа гээл гайхдаг байлаа иймэрхүү нам дагасан нөхдүүд улс орноо хорлоод явдаг байждээ.
4 | 0 Хариулах
Зочин [166.205.124.106] 2023/1/9
Svrtei2 bariad l 1 sar horison bolood l tag ungurdug boljdee😂
3 | 0 Хариулах
Зочин [192.82.67.186] 2023/1/9
Гаргаж сэлгүүцүүлээд буцаад хорьдог нь МАН-ынхны шилдэг арга мөнөөсөө мөн байна.
5 | 0 Хариулах
Тийрэлтэт Үмхий Хүрэн [202.9.46.186] 2023/1/9
Сенсацыг сенсацаар дарж чадаж байна шүү..... Өнөөх нүүрсний хулгайн талаар юм гарахаа байчлаа шүү.....
5 | 0 Хариулах
Зочин [27.123.214.8] 2023/1/9
Төрийн албанд бга бүх дарга нар зүгээр л хулгайчууд. Тэгсэн тэр хулгайг шүүх хууль нь байхгүй. Тэр хуулийг нь бидний сонгосон хүмүүс хийсэн. Одоо яах ёстой вэ? Хувьсгал хийх үү?
4 | 0 Хариулах
Зочин [103.229.121.232] 2023/1/9
Tegeed shorongoos garna tee medeej
1 | 0 Хариулах
Latin49 [66.181.184.162] 2023/1/9
egel jiriin mongol hun iim mungu hulgailval heden jil ve?
1 | 0 Хариулах
ЗОЧИН [139.5.217.56] 2023/1/9
ДЭЭР БОЛСОН ХЭРЭГ ДАВТАГДАЖ БАЙНА Л ДА. ЗАМЫН ҮҮД ГААЛИЙН ХЭДЭН НӨХДҮҮДИЙГ СҮРТЭЙ БАРИАД БУЦААГААД ТАВЬСАН БАЙДАГ. ӨНӨӨХ ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙН НӨХДҮҮД НЬ ХИЛ ГААЛЬ АА АТГАЧИХСАН. ЭНЭ МЭТ НӨХДҮҮД НЬ ХЭРЭГ НАЙМААЛЦААД МУЛТАРЧ БАЙНА. ЯГ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ЮМ БЭ МОНГОЛД. ЦӨМ ХУДЛАА.
4 | 0 Хариулах
ЗОЧИН [139.5.217.56] 2023/1/9
МАН НАМЫНХАН ӨӨРӨӨ ӨӨРСДИЙГӨӨ НАМНАЖ ЧАДАХГҮЙ ЭЭ. САЙНДАА Л ҮНДСЭН ХУУЛЬД ЗАСВАР ХИЙНЭ. СОНГУУЛЬ Ч ШУДАРГА ЯВАГДДАГ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ.
4 | 0 Хариулах
ЭНЭ [103.111.68.3] 2023/1/9
500 Сая зарагдсан өмгөөлөгч хэн бэ? нэрийн зарла.. очиж тоное
6 | 0 Хариулах
Хэрэг хуучрахгүй [202.9.46.27] 2023/1/9
С.Батдөл эрхээ хамгаалуулахын тулд цагдаад 25 жил ажилласан Д.Амаржаргал, прокурорт 20 гаруй жил ажилласан С.Мөнхтулга нарыг өмгөөлөгчөөр авч, 500 саяар хөлсөлжээ
3 | 0 Хариулах
Hatnaa [122.201.23.75] 2023/1/9
Шууд бууд наад муу хулгайчаа даанч болохгүй л байх л даа уг нь бусдад нь том санамж болно доо буудаад буудаад явчвал
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.191] 2023/1/9
14 тэрбумаар казино тоглосон хүмүүсийн гаргасан замаар явбал удахгүй хаан болно.
11 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2023/1/9
Naadah chin neg talhnii ortos baij magadgui. Bugdene deer ni hereg uuseg
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.197] 2023/1/9
Хүүк🤡🤡 д талархий
2 | 3 Хариулах
Зочин [66.181.189.197] 2023/1/9
Ганцхан сар хорьдиим бол хүн болгон хулгай шаамаар л бншдээ адилхан эрх ямба эдэлмээр бншдэ
3 | 0 Хариулах
Бодит байдал [45.117.35.30] 2023/1/9
Цагдаагынхан мөнгө хөрөнгийг нь дутуу л илрүүлж дээ. Дарга даамал, хамгаалагч болох Сангийн Сайд Жавхлан, хамаатан садан, ойр дотныхныг нь мөрдөн шалгахгүй бол крандуулаад гэм буруугүй гээд гараад ирэхэд гайхах юмгүй л юм байна.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.139] 2023/1/9
Бүх нас өг. Авлигач, улсын мөнгийг тэрбум тэрбумаар идэгсэдэд өршөөл бүү үзүүл.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.197] 2023/1/9
ингэж тавилттай шааж бхр больчоочдээ авилга авсан хулгай шаасан новшнууд яахлаараа ганцхан сар хоригдсон гх жүжиг тавьж бдим бээ , тгд нэг сар хоригддогч юму үгүй ч юму хэн мэдхиим бээ
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.80] 2023/1/9
Гаргаж бүх тохироог нь хийлгээд буцаагаад хорьдог гэнэ. Хэнийг доромжилсон хулгайч нар вэ
7 | 0 Хариулах
Зочин [59.153.113.73] 2023/1/9
Тэгээд л суллачихна, айн? Монголд ч гоё юм, их наяд тэрбумаар нь хулгайлахад яах ч үгүй. Энэ залууг суллачих гээд л үзээд байна. Жирийн иргэн бол ганц талх хулгайлаад л хэлэн жил шорон шаана.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.92] 2023/1/9
Попууд тархи угааж тоглож байна
1 | 0 Хариулах
Оюукаад [64.119.27.184] 2023/1/9
Оюукаа чи наад авлигалын хуулиа чангатгаад, авлига авсан хүмүүсийг Америк шиг 100-200 жил хоридог, эсвэл Хятад шиг цаазаар авдаг болгочих. Тэгвэл чамайг бурхан мэт шүтэе.
8 | 1 Хариулах
Зочин [202.126.89.167] 2023/1/9
Оюук өөрөө жинхэнэ хулгайч. Монгол улсыг сүйрүүлэхээр шийдсэн
3 | 0 Хариулах