• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хөрөнгийн биржийн нүүрсний арилжаа идэвхжиж байна

ikon.mn
2023 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын хөрөнгийн бирж /МХБ/ ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу арилжааг 2023 оны 1 сараас эхлэн амжилттай зохин байгуулж байна.

Монголын хөрөнгийн биржид нүүрсний арилжаанд оролцохоор бүртгүүлсэн компаниудын тоо өсөж 155-д хүрсэн бөгөөд 20 гаруй компаниуд арилжаанд идэвхтэй оролцож, одоогийн байдлаар МХБ-ийн нүүрсний арилжаа 1,171,200 тоннд хүрлээ.

Тухайлбал, өнгөрсөн 7 хоногт МХБ /2023.04.17–2023.04.21/ нийт 4 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, "Энержи ресурс" ХХК, "Хангад Эксплорэйшн" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ууд нийт 89,600 тонн 43.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нүүрсийг амжилттай арилжсан.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаар тушаалаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/35 тоот тушаалаар Бэлтгэл ажлыг гүйцэтгэх ажлын хэсэг байгуулагдаж уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг 12 төрлийн журам шинээр боловсруулах, арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо, итгэмжлэлийн зохицуулалт бий болгох үүрэгтэйгээр холбогдох талууд бэлтгэл ханган ажиллаж байна.

 

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг