• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэжээ

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

Нийслэлийн Прокурорын газраас Үрэл овогт Даваагийн Кёкүшюзанбатбаярыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;

түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Боржигон овогт Түвшинжаргалын Баясгаланг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;

түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Боржигон овогт Нүрзээгийн Болормаа, Монгол овогт Бөнтөгийн Цэрэндорж нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэв.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг зөв тодорхойлж чадаагүй буюу буруу тогтоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нөхцөл байдал нь хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ба Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн шүүгдэгч Батбаяр, Баясгалан нарыг Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Богдхан уулын Дархан цаазат газрын Тусгай хамгаалалтын газруудыг залилсан гэх үйлдэлд хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хохирогчоор тогтоогдсон бөгөөд тус яамнаас тухайн газруудыг зөвхөн ашиглах зориулалтаар гэрчилгээг олгосон болох нь хавтас хэрэгт авагдсан гэрчилгээнүүдийн хуулбараар нотлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж хуульчилсан.

Тодруулбал, залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нар тухайн газруудыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж аваагүй, харин ашиглах зориулалтаар зөвшөөрөл гаргуулсан боловч зориулалтын бусаар ашигласан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.122.21] 2023/4/7
Тэрэлжийн уугуул Яармагийн суугуул Ховдын зайгуул босуул 2доо нөгөө америк алдартай хос шиг ч юмуу ккк
1 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2023/4/7
[хориотой үг] artsatiin amiig ezegnesen duursen luivarchid shuu dee zailaa zail Mongold mungu baihad yu ch hiij boldog bolj baigaa yum baina... bugsiig n unseh shaham doligonood guigeed bdag garuudiig harahaar baas hurdeg shu... mungutei huniig aavaa gesen ch yahav gedeg onigoo shig
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.208] 2023/4/7
хуцаж бгаан шүү.
1 | 1 Хариулах
Зочин [103.229.120.116] 2023/4/7
Монгол улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан хийсэн юмтай хэлэх үгтэй Д.Кёкүшюзанбатбаяр, маш сайхан хоолойтой дуучин Т.Баясгалан нарт атаархсан хүмүүс их юм аа Ёсүхэй баатар Өүлэн эх хоёр ч гэсэн тухайн үеийн монголчуудад ад үзэгдэн явж байлаа.
1 | 4 Хариулах
lol [66.181.160.46] 2023/4/7
bitgii balair
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.40] 2023/4/7
Энэ сэтгүүлч нээрээ ална аа. Д.Кёкүшюзанбатбаяр гэж бичээд. Кёкүшюзан Д.Батбаяр гэх бус уу. Дуудух нэрийг эцэг эх дуурсах нэрийг өөрөө олно оо гэж ...
0 | 4 Хариулах
ЗОЧИН [192.82.76.228] 2023/4/7
ӨӨРӨӨ НЭРЭЭ ИЙМ БОЛГОСОН ШҮҮ ДЭ.
4 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.76.228] 2023/4/7
ЭЦЭГ ЭХЭЭС ӨГСӨН НЭРЭЭ ӨӨРӨӨ Л ИЙМ БОЛГОСОН.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.13.130] 2023/4/7
Мэдэхгүйн бол дутаж сур л даа.
0 | 0 Хариулах
ккк [202.126.88.178] 2023/4/7
ёо энэ 2 гэж нэг сайхан хөтөлгөө морьлсон газрын дээрэмчид гарчээ шүүх болохор хэдэн тэрбумаар нь амыг нь таглачихна зарсан газар нь хүн орох нь битгий хэл нохой багтахгүй үайтай орон сууцны хороолол нэртэй бетонон шорон аятай сэгнүүд
3 | 1 Хариулах
зочин [202.179.26.243] 2023/4/7
якузагийн мөнгө угаадаг нөхөр гэх юм, үнэн үү
2 | 1 Хариулах
Зочин [192.82.86.129] 2023/4/7
Мөнх-эрдэнэд ял өгсөн прокурор Ганхөлөг, шүүгч Отгонцэцэг хоёр шиг ял өгч чадвал албан тушаал дэвшүүлнэ гэдэг шиг цагаатгавал бас л прокурор , шүүгч хоёрт нь амласан юм байдаг л байх даа. Мөнгөө гэж.
1 | 1 Хариулах
Зочин [203.98.77.114] 2023/4/7
Орой орондоо юу ярилцдаг бол, тэрийг тэгж хулхидаад, тэрнээс тэдийг аваад сефэндээ хийгээд, миний авсан чинийхийг гүйцэх юм байна гээ л, тэгээд тэрнээсээ шүүхийнхэнд тэдийг зарцуулаад болно хайфай гээ л ...ой гутчлаа
7 | 2 Хариулах
ЗОЧИН [192.82.76.228] 2023/4/7
МЭДЛЭГТЭЙ БОЛОВСРОЛТОЙ ШУДАРГА ХҮМҮҮС НЬ ЯДУУ ХАРИН ЗАЛЬТАЙ ХУЛГАЙЧ СЭТГЭХҮЙТЭЙ ХҮМҮҮС НЬ БАЯЖААД УЛСЫН МӨНГӨ САНГ ТЭД АТГАЖ БАЙНА. ДЭЭГҮҮР ИХ ЮМ БОЛДОГ БАЙХ ДА. ЭНЭ НӨХДҮҮДИЙГ СОНГОДОГ ОЛОНХИ НЬ ХАЛАМЖИЙНХАН БАС МАЛЧИД.
1 | 0 Хариулах
Зочин [166.194.132.103] 2023/4/7
Mungutei hvnd huuli shvvh ni buuj ugdug bolj
2 | 0 Хариулах
Зочин [203.98.77.114] 2023/4/7
Энэ бол хямрал шүү, Хүн бүрийн мэддэг ийм хэргийг ингэж шийдэх гэж, Хотын төлөвлөлт, өнгө үзэмж гээд маш олон зүйлд нөлөөлөх, далд авилгал, залилангийн хэрэг мөнөөсөө мөн байхад арай ч дээ,
7 | 1 Хариулах
Зочин [64.119.21.15] 2023/4/7
Ganzaga niilsen deeremchid
3 | 1 Хариулах
Зочин [66.181.181.233] 2023/4/7
ернь бол фб-ийн зандалчдын үгээр шүүх шийдвэр гаргана гэж юу байхав дээ. Учрыг нь мэдэхгүй байж юм болгоныг харлуулж, хүн болгоныг ал цаазла гэж амнаасаа хөөс сахруулан байж яддаг адгийн хүний оронцогуудад хариуцлага хүлээлгэх ёстой шүү. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого хийсэн гэдэг үндэслэлээр шалгах ёстой! Хүний мууд дурлаад бдаг муухай юмнууд өөрсдөө цэвэр ариухан амьтад биш шүү дээ.
3 | 6 Хариулах
Уншигч [59.153.115.209] 2023/4/7
Хохирогч нь өөр хүн байгаа юм байна, түүний өмнөөс манай хуулийнхан будилуулаад өөр хүнийг нэхэмжлэгч хохирогч гээд цаас бүрдүүлчихэж, бас канондсон гэрчилгээний хуулбараар нотлох баримтыг жинхэнэ гэж үнэлдэг болчихож, удааж удааж, дээр дооргүй хуулийнхан нийлж байгаад сааж саачихаад суллаад тавьчихаж, мөн үү
5 | 1 Хариулах
ЗОЧИН [192.82.76.228] 2023/4/7
ХУУЛЬ ӨӨР ӨӨР СТАНДАРТААР ХҮН БҮРТ ЭРХ ТЭГШ ҮЙЛЧИЛЭХЭЭ БАЙСАН. БАЯЧУУД НЬ ТУСДАА СТАНДАРТТАЙ ХУУЛЬ НЬ Ч ӨӨР ӨӨРӨӨР ҮЙЛЧИЛДЭГ УЛС БОЛЖ ЭЭ. ӨНӨӨХ КАСТЫН СИСТЕМ НЬ УТГААРАА БҮҮР ГАЖ ТАЛРУУГАА ЯВЖ БАЙНА. НЭГ ХЭСЭГ НЬ ХЭТ БАЯЖААД НЭГ ХЭСЭГ НЬ ХЭТ ЯВУУРААД БАЙГААГИЙН ЦААД ШАЛТГААН ЭНЭ Л ДЭ. ТЭГЭЭД ҮҮНИЙГЭЭ БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГЭЭ ХАВЧИЖ ДАРАМТАЛЛАА ГЭЖ ХУЦДАГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ.
5 | 0 Хариулах
Zochin [64.119.19.159] 2023/4/7
Enhiin tsagaan tagtaanuud ym bizdee
2 | 0 Хариулах
Данхрушка ❗ [64.119.17.17] 2023/4/7
Монголын шүүхийн бодит байдал❗
11 | 1 Хариулах
Шүүх, прокурор-мафийн засаглал [202.21.108.17] 2023/4/7
АТГ, ТЕГ, УМБГ аас хамтарсан ажлын хэсэг гарган Шүүх, прокурор дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж авлига албан тушаалын сүлжээ мафийг илрүүлж зогсоохгүй бол хамаг хэргийг угаадаг дардаг Засаглал бий болчихлоо.
11 | 2 Хариулах