Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Улсын Филармонийн техник хэрэгслийг нэг тэрбум төгрөгөөр шинэчлэх шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн чавхдаст, нумт, утсан хөгжмийн зэмсэг, дижитал концертын танхимын техник хэрэгсэл, дууны төхөөрөмжийг шинэчлэхээр болсон байна.
Шинэчлэлд шаардагдах нэг тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Өнгөрсөн онд Япон улсын Засгийн газраас Улсын Филармонийн концертын танхимыг засварлах төсөлд нийт 83,056 ам.доллар буюу 236,213,321 төгрөгийн буцалтгүй тусламжийг өгч байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|