Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, хадгалсан хэргийг илрүүлжээ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэр бүхий аялагч хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан байна. 

Энэ талаар ЦЕГ-аас "Гуравдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад "Чингэлтэй дүүргийн нисдэг машины урд байрлах байранд иргэн "З" нь хар тамхи хэрэглээд байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суух хаягтай иргэн "З" нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж авсан, хадгалсан байсныг шалгалтын ажиллагаагаар илрүүллээ. 

Мөн тухайн иргэний биологийн дээжид тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" хэмээн мэдээлэв.