Шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы ДАШТ Улаанбаатар хотноо "Мөсөн Өргөө" ордонд үргэлжилж байна.
Өнөөдөр манай улсын баг Филиппиний багтай тоглож, 6:7 онооны харьцаатайгаар хожигдлоо. Тоглолтын үндсэн цагт хоёр улсын баг тэнцсэн ч нэмэлт цагт Филиппиний баг нэг оноогоор илүүрхэв.
Тоглолтын 51 дэх минутад Монголын багийн 5 номертой тамирчин Э.Мөнхзаяа амжилттай довтолж багийнхаа тав дахь гоолыг, 52 дахь минутад 19 номертой тамирчин Д.Лхагвадорж зургаа дахь гоолыг оруулж оноог тэнцүүлсэн.
Гуравдугаар сарын 26-нд буюу маргааш:
Манай улсын баг Кувейтийн багтай тоглож анхны хожлоо аваад байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|