ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Галд өртсөн 900 орчим уран зургаас 600 гаруйг нь сэргээн засварлажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монголын дүрслэх урлагийн салбарын сор болсон 900 орчим уран зураг 2009 онд галд өртсөн. Эдгээрээс 600 гаруйг нь сэргээн засварлажээ.

Манай улс Герман улсын 100,000 еврогийн санхүүжилтээр 2022 онд уран зураг сэргээн засварлах лабораторитой болж, сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг бэлтгэсэн бөгөөд галд их өртсөн, үлдсэн 300 орчим зургийг сэргээх боломжтой болсон байна.

Сэргээн засварлагчид галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй урлагийн бүтээлүүдийг, тухайлбал, Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсомын 1967 онд зурсан “Тайхар чулуу”, Ардын зураач, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн 1962 онд зурсан “Кино механикч” зургийг сэргээн засварлаж Катар улсын Доха хотноо болсон хөл бөмбөгийн ДАШТ-ний үеэр зохион байгуулагдсан “On the Move” үзэсгэлэнд дэлгэжээ.

зураг
 

Одоо Ардын зураач Д.Амгалангийн 1979 онд зурсан “Говийн эгшиг” зэрэг бүтээлүүдийг сэргээн засварлаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Нууц био лаборатори [122.201.31.97] 2023/3/27
Морин Толгойт Лавровын гүтгээд байсан био лабораторийн 1 нь дээ.. кк.
1 | 0 Хариулах
[192.82.86.64] 2023/3/25
SOHOR AZAAR MONGOL ULS GEJ BAIGUULCHAAD TERIIGEE 90 OND HUJAANUUDAD ULSAA MAI MAI GEED ZUGEER UGUU SHAASS,AIMAR TENEG HUMUUSEE,ODOO DAHIJ TUSGAAR TOGTNOL IRGEJ IREHGUIL BAIH,
0 | 6 Хариулах
Зочин [202.21.108.2] 2023/3/25
Eeebee shataasan geed baahniig shaasan biz dee. ulun novsh
0 | 1 Хариулах
[192.82.86.64] 2023/3/25
hujaanuud l shatasan ni medeej,mongolin tusgaar togtnolin etseg Lyenin,Stalini hushuug hamgiin turuund avch hayasan,orond ni hend ch hamaagui heden doldoinuudin hushuug tavisan,heden ulsin muzeig tonoj ungutui uudtui bugdiig ni gadaadad zarj huvidaa hulgailsan geed etsesguidee,
0 | 2 Хариулах
Зочин [103.26.194.155] 2023/3/25
Аны үед л шатсан даа
2 | 0 Хариулах