ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гомбосүрэн: Туршилтын хугацаанд 37 түр тэмдэг байршуулж, алба хаагчид хөдөлгөөнийг хянана

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нарны хороолол орчим, ТЭЦ-4, Саппорогийн урд уулзварын хөдөлгөөнийг нэг чигт оруулах туршилт хийх болсон тухай өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Өнгөрсөн онд Механик, Тээврийн Сургууль(МТС) болон Гурвалжингийн гүүрний хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотой гомдол мэдээлэл Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-нд нийт 127 ирсэн байна. Үүнд МТС-ийн хоёр талын хөдөлгөөнийг авахгүй байгаа тухай гомдол зонхилжээ.

Тиймээс Улаанбаатар хотын хөдөлгөөний хамгийн сүүлд сийрдэг уулзвар болох МТС-ийн уулзварыг өөрчлөх хэрэгцээ шаардлага бий болж тооцоо судалгааны үндсэн дээр туршилтын үйл ажиллагааг 21 хоногийн хугацаанд явуулах гэж байна гэдгийг ТЦА-наас онцлоод иргэд жолооч нарт дараах мэдээллийг хүргүүллээ.

ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Гомбосүрэн “Энэ өөрчлөлттэй холбоотойгоор нийслэлийн Замын Хөгжлийн Газраас 37 түр тэмдэг байршуулна. Тиймээс жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо энэхүү тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтлахгүй бол нэлээд осол аваар гарах, андуурах нөхцөл байдал үүснэ.

Үүнтэй холбоотойгоор нутаг дэвсгэр хариуцсан замын цагдаагийн нэгж болон ТЦА-наас Алтай хотхон, МТС-ийн хөдөлгөөн зохион байгуулалтад нийтдээ дөрвөн цэгт найман алба хаагч хоёр автомашинтайгаар үүрэг гүйцэтгэнэ.

Гурвалжингийн гүүрний хөдөлгөөн зохион байгуулалтад хоёр цэгт дөрвөн албан хаагч нэг автомашинтайгаар тухайн орчны тэмдэгтийн хэрэгжилтийг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавьж ажиллана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.9.47.19] 2023/3/30
Naad zavaarsan gerlen dohiogoo bugdiig ni oorchil yaaraltai.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.73.194] 2023/3/26
Өргөө 6-р бичил хорооллын уулзварыг хэзээ журамлах вэ? 35 жил нэг хэвэндээ.Амьд албан хаагч байна уу
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.70] 2023/3/26
Zailtsan shiidverteigee zailaarai
0 | 0 Хариулах
НАРНЫ гүүрэн доор [192.82.85.214] 2023/3/25
СӨРӨГ урсгал үүсгээчэээ... яааж хархаараа нэг чиг гэж зүүдэлдэг б.а аа.. бэлэн зам нь байхад сөрөг урсгал болгочих хэрэгтэйшд...
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.174] 2023/3/24
зөв өө, туршаад л үз! Алтай хотхоны буруу төлөвлөлт, замбраагүй приусчидээс болж замын ачаалал хэрэг алга
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.226] 2023/3/24
Нарны хорооллыхон гэрээсээ гарлаа шууд хотхон дотроо түгжрээд эхлэх нь
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.212] 2023/3/24
Шаана бз , зүгээр болоод байгаа юмыг зүгээр л байлгаад өгчих , Сумьяа энэ ажил мэдэхгүй малнуудаа орон нутаг луу зайлуулаа
2 | 1 Хариулах
өөы [112.72.10.230] 2023/3/25
Чи өөрөө орон нутаг руу зайл
0 | 2 Хариулах