Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

CU сүлжээ дэлгүүр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 3 сарын 24
Сурталчилгаа

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК 2015 онд Монголын анхны конвиниенс дэлгүүрийн сүлжээ болох Сэнтрал Экспресс дэлгүүрийг үүсгэн байгуулж 3 салбар дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд улмаар 2018 онд үйл ажиллагаагаа сайжруулах, дэлхийн түвшний нөү-хау, шилдэг туршлагуудыг Монголдоо нэвтрүүлэх зорилгоор БНСУ-ын BGF Retail компанитай мастер франчайз эрхийн гэрээг байгуулан CU конвиниенс сүлжээ дэлгүүрийг төлөөлөх эрхийг авч байв.

Өнөөдөр тус компани CU сүлжээ дэлгүүрийн 300 салбар, 2800 орчим ажилтан, 400 гаруй түнш байгууллага, 10,100 гаруй хөрөнгө оруулагчтай, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үндэсний томоохон хувьцаат компаниудын нэг болоод байгаа бөгөөд компанийн 91%-ийг Монгол Улсын иргэд эзэмшиж байна.

зураг
 

Мастер франчайз гэрээний хүрээнд компани Монгол Улсын жижиглэн худалдааны салбарт найрсаг, хурдтай, чин сэтгэлийн үйлчилгээний цоо шинэ стандартыг нэвтрүүлснээс гадна хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан хоолны үйлдвэр, температурын горим бүхий түгээлтийн дэд бүтцийг бий болгож хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх мэдлэг, туршлагыг Монгол залуус эзэмшин, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж байна.

зураг
 

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК энэхүү хуримтлуулсан мэдлэг, туршлагаа дотоодын бусад үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд нутагшуулах, улмаар үндэсний жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэднийг чадавхжуулах зорилгоор хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн стандартын сургалтыг тогтмол зохион байгуулж, чанарын хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Компани 2023 оны 3-р сарын 7-нд франчайз хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлсэн бөгөөд иргэд, бизнес эрхлэгчид энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хамтдаа бизнесээ өргөжүүлэн, өсөж хөгжих боломжтой болоод байгаа юм.

зураг
 

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК байгаль орчин, нийгэм, засаглалын зөв тогтолцоог хариуцлагатайгаар хэрэгжүүлэх зорилгын хүрээнд НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжилд хөтлөх 17 зорилгын 9 зорилгыг биелүүлэн ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн 17 зорилго нь дэлхий дахинаа ядуурлыг бууруулж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, тэгш бус байдлыг арилган, дэлхийн өнцөг булан бүрд буй хүн бүр энх тайван амьдарч, хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжийг олгоход чиглэсэн дэлхий нийтийн урт хугацааны бодлого юм. 2030 оныг хүртэл хэрэгжих тус хөтөлбөрт НҮБ-ын 191 гишүүн орон бүгд нэгдэж, оролцохоор гарын үсэг зурсан байдаг.

зураг
 

Шинэ үеийн ёс зүйтэй бизнес бүр эдгээр зорилгуудыг үйл ажиллагаандаа хэвшүүлж, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэхийг зорьдог бөгөөд Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК энэхүү зорилгод нэгдэж, өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө хичээн ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.