Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг буцаан хорих шийдвэр гаргасан байна

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг дахин хорих шийдвэр өнөөдөр гаргажээ. Ямар үндэслэлээр түүнийг хорих болсон талаар эх сурвалжийн мэдээлснээр "Прокуророос ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гуравдугаар сарын 15-ны өдөр суллаж, зорчих эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргасан юм. 

Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/хахууль авах/, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/худал мэдээлэл тараах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт/Хууль сахиулагчийг эсэргүүцэх/ тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Түүний гэм бурууг шүүх хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цагт товлогджээ.