Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Алдарт эхийн одонт 1000 ээж” хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2023.03.08/ Төрийн ордны Их танхимд боллоо.
Үндэсний брэнд бүтээгч Грийн Группийн “Талын Монгол” брэнд тус хүндэтгэлийн арга хэмжээний ивээн тэтгэгчээр оролцож, 1000 ээжид бүтээгдэхүүнийхээ дээжээс өргөн барилаа.
Талын Монгол брэнд бууз, банш, котлетын болон бөөрөнхий мах, зайдас тэргүүтнээс гадна зөгийн бал, жамц давс, нуурын давс, хуурай гоймон, сарлагийн шар тос, борц тэргүүтэй бүтээгдэхүүнд инновац шингээн, зах зээлд ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс ялгарах ялгарлыг бий болгон дотоодын төдийгүй дэлхийн хэрэглэгчдэд санал болгож байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!