Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт орших -50 градусын хүйтэнд ч хөлддөггүй амьд устай хэмээгдэх Жаргалант голыг иргэд сүүлийн жилүүдэд олноороо зорих болов.
Гэхдээ голын нэрийг янз янзаар бичих нь түгээмэл байгаа юм. Тухайлбал Жарганат, Жаргант гэж буруу нэрлэх явдал тохиолдож байгаа тул Газар Зохион Байгуулалт, Геодизи, Зураг Зүйн Ерөнхий Газар(ГЗБГЗЗЕГ)-аас "Монгол Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор тус голын нэрийг Жаргалант гол гэж батлагдсан тул албан ёсны газар зүйн нэрээр нэрлэн хойч үедээ өвлүүлэн үлдээцгээе" хэмээх тайлбарыг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!