Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
Монголбанкнаас банкны системийн зээлийн өсөлтийг зохистой түвшинд хадгалж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Хэдийгээр мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаа хэдий ч зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдсаар байна. Тухайлбал, 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн байна.
Хэрэглээний зээлийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх, бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, хэрэглээний импортыг тэтгэн ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй. Түүнчлэн, эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа үед банкны систем эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Иймд Мөнгөний бодлогын хорооноос инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор дээрх бодлогын шийдвэрийг гаргажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!