Уншиж байна ...

Тав хүртэлх насны хүүхдүүд ахуйн орчинд гэмтэж, түлэгдэх эрсдэл хамгийн өндөр байдгийг ГССҮТ сэрэмжлүүлэв

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан хүүхдийг ахуйн орчинд гэмтэж бэртэхээс сэргийлэх, ахуйн орчны аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ.

Бага насны хүүхдүүдийн түлэгдэлтийн ихэнх нь гэртээ, ялангуяа гал тогоо, халуун ус, цахилгаан хэрэгсэлтэй холбоотой байдаг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн судалгаагаар тав хүртэлх насны хүүхдүүд түлэгдэлтийн хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт ордог.

Бага насны хүүхдүүд дараах зүйлд түлэгдэх эрсдэл өндөр:

  • Данх, халуун устай сав, цайны халуун сав
  • Плитк, зуух, шарах шүүгээ
  • Индүү, үсний сэнс
  • Халуун тогоо, хайруулын таваг
  • Ус буцалгагч сав
  • Халуун шөл, цай, хоол
  • Будаа агшаагч гэх мэт

Урьдчилан сэргийлэх алхам:

  • Данх, халуун хоолтой савыг ширээний захад бүү тавь
  • Плиткийн бариулыг дотогш харуул
  • Хоол хийж байх үед хүүхдийг гал тогоонд ганцааранг нь бүү үлдээ
  • Зуух, шарах шүүгээнээс хол байхыг зааж өгөх
  • Индүү, үсний сэнсийг хэрэглэсний дараа залгуураас салгах
  • Халсан үед нь хүүхдийн гар хүрэх газарт бүү орхи
  • Утас, залгуурыг ил задгай орхихгүй байх

Түлэгдсэн тохиолдолд яах вэ?

  • Түлэгдсэн хэсгийг 15-20 минут цэвэр, хүйтэн усаар урсгах
  • Шүдний оо, тос, архи түрхэхгүй
  • Хөөсийг хагалахгүй
  • Яаралтай эмчид үзүүлэх