Улаанбаатар хотод өнөөдөр хүнд мэдрэгдэх температур -33 градус байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Яг одоо нийслэл Улаанбаатар хотод агаарын температур -26 градус, хүнд мэдрэгдэх температур -33 градус байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Иймд дулаан хувцаслаж, ичлэг сайтай хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөв.
Гадаа -33 градус хүйтэн байхад хөлдөж хайрагдах хугацаа 30 минут байна.
Хүйтэн, сэрүүний улиралд салхины хурд их байвал “мэдрэгдэх температур” нь тухайн агаарын температураас илүү хүйтэн мэдрэгддэг байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

