Уншиж байна ...

Энэ сарын 21-ний өдөр хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 25-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:

  • 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр,
  • 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

  • Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
  • 17-18-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

"22-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна"

Агаарын температур:

  • 16-21-нд ихэнх нутгаар хүйтэн хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -45...-50 градус, өдөртөө -34...-39 градус,

  • Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -14...-19 градус,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -19...-24 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна.
  • 22-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: 16-21-нд хүйтэн хэвээр Яармаг-Сонгины орчмоор -36...-41 градус, бусад хэсгээр -30...-35 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч бага зэрэг суларна.