Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас зарладаг "Турк Улсын Тэтгэлэгт Хөтөлбөр" (Türkiye Scholarships)-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн бүртгэл эхэлжээ.
Уг тэтгэлэгт хөтөлбөр нь бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг хамарч байгаа юм.
Бүртгэл энэ сарын 10-нд нээгдсэн бөгөөд хоёрдугаар сарын 20-ныг дуустал цахимаар үргэлжилнэ.
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд энэхүү холбоосоор нэвтэрч цахимаар бүртгүүлнэ үү.
Тэтгэлгийн талаарх гарын авлагатай энд дарж танилцана уу.
Эх сурвалж: Боловсролын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!