Уншиж байна ...

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг саатуулан, шалгаж эхэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
54 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж, саатуулсан байна. 

Түүнийг 10 аймагт дулааны станц барих нийт 148.7 сая ам.долларын зээлийн санхүүжилттэй төслийн зөвлөх үйлчилгээнд 9 сая ам.долларын гэрээ байгуулсан ч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байгаа аж.

Энэ хэрэгтэй Н.Тавинбэхээс гадна хоёр хүнийг сэжигтнээр баривчилж, 21 газарт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийжээ.