Уншиж байна ...

ФОТО: Залуу арслангуудын манлайлсан "холимог одод"

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-ны Үндэсний Дээд лигийн Бүх оддын тоглолт өчигдөр нээлтээ хийлээ.

Лигт хоёр дахь улиралдаа тоглож буй болон эхний жилээ өнгөрүүлж буй залуу одод, олны танил хүмүүсийн дунд зохион болдог уламжлалтай холимог оддын тоглолт болсон юм.

Залуу оддын тоглолт тун өрсөлдөөнтэй явагдаж, 88:86-гаар "Team Rookies" буюу энэ жилийн шинэ тоглогчид "ах нараа" илүүрхэв. Тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор "Бишрэлт Металл" багийн драфтын тэргүүн сонголт Б.Энх-Амар тодорсон. Тэрбээр 34 оноо, 9 самбараас бөмбөг авснаар үеийн залуусаа манлайлсан юм.

Тус хоёр тоглолтын дундуур цагариг дээрээс довтлох тэмцээн зохион байгуулагдахад "Этүгэн ирвэсүүд" багийн Э.Баярт-Эрдэнэ шүүгчдээс хамгийн өндөр оноо авчээ.

Энэ үдшийн бас нэгэн сонирхолтой тоглолт урлаг, спортын олны танил эрхмүүдийг багтаасан холимог оддын тоглолт байв. 

Үндэсний бөхийн өнөө цагийн өнгийг тодорхойлж яваа залуу арслангууд болох Б.Орхонбаяр, Э.Батмагнай нарын ахалсан хоёр багийн тоглолт аймгийн хурц арслан Д.Алтанцоожийн хожлын хоёр онооны ачаар "Team Nike" баг өрсөлдөгчөө хожлоо. 

YouTuber Б.Түшиг 14 оноогоор багийн тоглогчдоо тэргүүлснээр үнэ цэнтэй тоглогчоор тодорсон байна.

Улсын арслан Б.Орхонбаярын ахалсан багт Physical Asia нэвтрүүлэгт оролцсон холимог тулаанч Б.Энх-Оргил, А.Адъяасүрэн нар багтсан байв.

Өнөөдөр үзэгчдийн саналаар бүх одод болсон Дээд лигийн 30 тоглогчийн өрсөлдөөн "М Банк Арена"-д үргэлжлэх аж.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг