Уншиж байна ...

Зам тээврийн ослын улмаас асгарсан түлшийг саармагжуулж, аюулгүй болгожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдсон осол өчигдөр орой гарчээ.

Энэ тухай Нийслэлийн Онцгой Байдлын Газраас "Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээврийн ачааны автомашин онхолдсон байна гэсэн дуудлага /2025.01.15/-ны 21:09 цагт ирсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл авто замын хажуу тал руу онхолдож 16 тонн дизель түлш асгарсан байсныг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Тухайн тээврийн хэрэгслийн ачиж явсан түлшийг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж, Хан-Уул дүүргийн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-аас асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэлээ" гэж мэдээлэв.

Өчигдөр Улаанбаатар хотын гол гудамж, замуудад замын хөдөлгөөний түгжрэл, ачаалал үүсгэсэн зам тээврийн долоон осол гарчээ.