ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЖЭЭЧ: Хөгжлийн Банк ажлаасаа чөлөөлөгдсөн 14 хүнд 290 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр эхэллээ. 

Сонсголын үеэр "Монгол Улсын Хөгжлийн Банкны үйл ажиллагаанд аудитын хуулийн этгээдийн хийсэн "Хязгаарлалттай" дүгнэлтэд ажлаас чөлөөлөгдсөн 14 хүнд 192 сая төгрөгийн тэтгэмж, ажилтнуудад 98 сая төгрөгийн эрүүл мэндийн халамж, нийт 290.1 сая төгрөгийн тэтгэмжийн зардал олгосон нь МУ Засгийн газрын 2021 оны "Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 43 дугаар тогтоол болон ТӨБЗГ-ын 2021 А-1/354 тоот "Албан даалгавар хүргүүлэх тухай"-д заасан хэмнэх зардлыг хэмнэж ажиллаагүй" гэх дүгнэлт гарчээ. 

Тэтгэмжийн зардал яагаад олгосон талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн Банкны захирал асан Н.Мөнхсүлдээс асуулт асуув.

-61 сая төгрөгийг Н.Мөнхсүлд та Хөгжлийн Банкны захирлаар ажиллаж байсан гэж авч байгаа юм уу?

-Би хөдөлмөрийн гэрээгээр ажилласан. Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаад өгсөн. Хөгжлийн Банкны удирдлагаар 2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны наймдугаар сар хүртэл ажилласан. Хөгжлийн Банканд томилогдохоос өмнө Сангийн яаманд ажиллаж байсан. Одоо Сангийн яамны Төрийн сангийн газарт ажиллаж байгаа. Тухайн үед Сангийн яам Хөгжлийн Банкны хувьцаа эзэмшигч болсон. Тиймээс Сангийн яамны санал болгосноор Хөгжлийн Банкны удирдлагаар томилогдсон. 

-Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст ямар учраас тэтгэмж өгөөд байна вэ? 

-Хөгжлийн Банканд намайг очиход 144 хүний орон тоотой байсан. Бүтцийн өөрчлөлт хийгээд 140 хүний орон тоотой болсон. Бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан хүмүүст хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэмж олгосон байгаа. 

-Энэ хүмүүс огт ажилгүй болоод тэтгэмж аваад байгаа юм уу. Жишээ нь чөлөөлөгдсөний тэтгэмж гээд 15 сая төгрөг авсан Б.Анар буцаад Сангийн яаманд ажиллаж байна. 

-Тухайн хугацаанд ажилгүй байгаа гэсэн үг. Одоо бол ажилтай байгаа. 

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
БУРУУ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.121.236] 2023/2/7
Даварцан гарууд ажлаас ажил дамжихдаа мангар их тэтгэмж авч ч байх шиг хөдөлмөрийн тухай хуулиараа тэгээд 1 сараар нь өгөхөд яагаад болохгүй гэж эсвэл 1 сардаа 61,0 сая төг цалин авдым уу
1 | 0 Хариулах
Зочин [192.82.83.9] 2023/2/7
Жил гаранхан ажиллаад ийм тэтгэмж авна гэдэг нь угаасаа утгагүй. Анхнаасаа байгууллагын журамд нь нэг сарын цалинтай тэнцэх л тэтгэмж өгнө гэж заах ёстой. Ажилгүйдлийн тэтгэмжээ авна биз. Буцаад төрийн албанд 3 сар ч хүрэхгүй орсон тохиолдол зөндөө байдаг. Тэр ТУЗ удирдлагууд нь өөрсдөө бас авах санаатай ингэж улсын хөрөнгийг зүв зүгээр сууж байгаад тэтгэмж нэртэй хулгай хийж байна. Хийсэн ажлынх нь үр дүнг хар бөөн алдагдал хохирол. Үнэхээр ичдэггүй шуналын тулмууд
0 | 0 Хариулах
hmm [66.181.168.8] 2023/2/6
БУЦААЖ ТӨЛ, МЭДЭХГҮЙ Ч ГЭХШИГ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.40] 2023/2/6
бүтэхгүйээ хөгжихгүйээ ингэж хулгайлж авсан мөнгө нь юм болдог л юм бхдаа хөгжилиин банк гж байгуулах хрг бсимү , төриин эрх мэдэлтнүүдийн тэднии ойр тойрныхны мөнгө угаадаг гзр юм шивдэ
1 | 0 Хариулах
Zochin [202.9.40.33] 2023/2/6
Хувцасны бөөсөө түүж амжаагүй оюу эрдэнэ нямбаатар хөдөөнийхөн бөөн бөөс
2 | 0 Хариулах
zochin [64.119.24.49] 2023/2/6
novshnuud ulsiin mungiig turul buriin argaar hulgailah yum daa.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.65] 2023/2/6
Ч.Хүрэлбаатар нь автобус хулгайлсан нь баригдаад ирэнгүүт нь Б.Энхбаяр нь булзааруулаад сонсголоо зогсоочихлоо. Ийм л МАН хулгайчууд да. Ингэж жүжиг чаах хэрэггүй ээ та нар.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.22.204] 2023/2/6
Сангийн яамны хэдэн хурган дарга нар чинь л энд тэндэхийн ТУЗ тойрч яваад л дампууруулаад тэгээд ямар ч хариуцлага хүлээхгүй юм. Хөгжлийн банкны ТУЗ дарга байсан Наранцогт одоо Эрдэнэс Монголын захирал Ганбат Эрдэнэс таван толгойн ТУЗ захирал ч гэх шиг. Яагаад энэ хүмүүс ядахдаа ёс зүйн хариуцлага хүлээдэггүй билээ
10 | 0 Хариулах
Зочин [66.181.181.40] 2023/2/6
бүтэхгүйээ яана даа яана эзэнгүй төрийн эмэгнэл
2 | 0 Хариулах
Irgen [122.201.31.253] 2023/2/6
yatsan gzr gheer iim setguilgui hulgaichudd bdg gzr veee? astamjiin gazar ogchihgui
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.65] 2023/2/6
Нэг хүнд л дунджаар 20 сая төг өгсөн бна. Яасан гэж вэ. Улсыг хохиролгүй болгохыг шаардаж байна!!!!!!!!!!!
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.65] 2023/2/6
Буцааж төлүүл!!!
4 | 0 Хариулах