Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд олгоно"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 21-ний Мягмар гарагт тохионо. Энэхүү уламжлалт баяр болох гэж буйтай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, алдарт эхийн одон, "Цалинтай ээж" хөтөлбөрийн тэтгэмжийг олгох хуваарийг урагшлуулсан байна.

Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин нийгмийн халамжийн тэтгэврийг хоёрдугаар сарын 12-нд олгох аж.

Сангийн сайд Б.Жавхлан гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг цагаан сар болох гэж буйтай уялдуулж хоёрдугаар сард урьдчилж олгоно гэдгээ мэдэгдэж байсан. Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгох тов одоогоор тодорхой бус байна. 

Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө анхан шатны нэгждээ хандаж засуулахыг ХНХЯ-наас санууллаа.