ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр А.Ганбаатар дахин сонгогдов

Н.Урантулга, iKon.mn
2023 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Азийн хөл бөмбөгийн холбооны 33 дугаар их хурал Бахрейны Манама хотноо болж Шейх Салман Бин Халифаг Азийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгожээ.

Харин таван бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгчийн нэгээр Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар дахин сонгогдсон байна.

Хурлын үеэр манай улс Катарын хөл бөмбөгийн холбоотой дасгалжуулагчийн боловсролын хөтөлбөрийг эхлүүлэхээр тохиров.

Катарын хөл бөмбөгийн холбоо нэг дасгалжуулагчийг дэмжиж сургахыг зөвшөөрсөн бөгөөд дасгалжуулагч Б.Гарьдмагнайг сонгон шалгаруулжээ. Түүний сургалтын зардлыг тус улсын холбоо даахаар болж Катарыг зорьсон байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Temts [202.126.90.11] 2023/2/4
Delhiid garah boloogui yu
1 | 0 Хариулах
зочин [192.82.84.11] 2023/2/3
АХБХ-ны дэд ерөнхийлөгч ч яах вэ, энэ хүний гол хийх ажил бол монголын хөлбөмбөгийг үзэгч, дэмжигчтэй болгох, үзэгч, дэмжигчгүй бол хичнээн FIFA, AFC-ийн болон бусад гаднын дэмжлэг байгаад ч хөгжил ирэхгүй, үгүй ядахдаа л МСБХ-ын хэмжээнд ажилламаар байна даа
1 | 0 Хариулах
Зочин [192.82.82.178] 2023/2/3
Гаабий-д баяр хүргэе, мундаг бна. Доор бичсэн коммент-той санал нийлэхгүй бна. Манайд хөл бөмбөг хөгжихгүй байгаа нь өөр шалтгаантай: уламжлал, школ байхгүй. Өвлийн сэрүүн улиралтай орон, мөнгө санхүү дутмаг, монголчууд (ер нь азиуд) хөл бөмбөгт тохирсон бие хаатай биш физиологийн хувьд г.м
1 | 1 Хариулах
Зочин [103.229.121.51] 2023/2/3
Asia humuus chn say delhiin 2 awrga bagiig hojood hesgeesee garchla. Asia hun anglid mergen buuch bolloo. Naad balai bodloo hay. Teglee ch ymar ch hulbumbugiin ulamjlal bhgui herne asar hurdan hugjsun ulsuud zundu l bn. Costa rica 30 jiliin umnu talbaichgui bsn uls delhiin awrgat orood l ywj bn
3 | 1 Хариулах
Зочин [192.82.82.178] 2023/2/7
ишш чаавас, хэсгээсээ гарч сенсаац л болоо биз. яс юман дээрээ цаашаа явж чадахгүй байгаа нь илт мэдрэгдэж байлаа шт. 30 жил асар их мөнгө хаясан со, япончууд шт. хятадууд түүнээс ч илүү мөнгө хаяад сураг ч алга, одоогоор. байгалиасаа булчинлаг, шүрмэслэг африкуудтай, 100-аад жил хөгжсөн латин америк, европ-той зэрэгцэх ерөөс болоогүй, азиуд. өгөгдөл нь тийм
0 | 0 Хариулах
Зочин [49.0.147.143] 2023/2/3
Хөгийн авилгалч нар, АХБХ япончуудад өгөх хэрэгтэй. Халтаруудтай нийлээд Монголчууд хог2
0 | 0 Хариулах
sad [103.14.36.18] 2023/2/3
Монголд Хөлбөмбөг огт хөгждөггүй, улсын шигшээ багийн тамирчид нь солонгосд барилга дээр ажилладаг гэхээр энэ Ганбаатар гэж бүтэхгүй ажилгүй унхиагүй урагшгүй авилгалч балиар хог гэсэн үг үү зөв үү буруу юу ?
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.201] 2023/2/3
Дэд Ерөнхийлөгч гэсэн биздээ гэвч!? Мэдээгээ шалгаж нягталсымуу
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.201] 2023/2/3
Баяр хүргэе Ганбаатартаа🥳
1 | 2 Хариулах