Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Галт тэргээр зорчиж явахдаа дуртай кино, контентоо үзэх боломжтой боллоо"

ikon.mn
2023 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

УБТЗ үйлчилгээний чанараа улам сайжруулах ажлын хүрээнд зорчигч тээврийн галт тэргээр аялж явахдаа дуртай кино, контент, ТВ сувгийг үзэх боломжийг бүрдүүлэхийн тулд “Unitel” групптэй хамтран Look TV үйлчилгээг хямдралтай үнээр зорчигчдодоо нэвтрүүлж эхлээд байна.

Үйлчлүүлэгч галт тэрэгний тасалбар дээр хэвлэгдсэн купон кодыг LookTV аппликэйшний төлбөр төлөх аргын купон код хэсэгт оруулснаар “Premium” багцын бүх кино, контент, бүх сувгийг хямдралтай үнээр /1'500 төгрөгөөр/ галт тэргэнд суухаасаа өмнө татаж, аялж явах зуураа үзэх боломжтой боллоо хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.