Орхон аймгийн нутаг дэвсгэрт дэлгүүрийн гадна асаалттай орхисон “LEXUS” маркийн тээврийн хэрэгслээс гурван сая төгрөг хулгайлсан хэрэг хоёрдугаар сарын 2-ны өдөр гарсан байна.
Тухайн хэргийг 11-15 насны гурван эрэгтэй хүүхэд үйлдсэн болох нь тогтоогджээ. Аймгийн цагдаагийн байгууллагынхан тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Сар шинийн баяр ойртож зах худалдааны төвүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй тул иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн насанд хүрээгүй хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нар хараа хяналттай байлгахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!