Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тунгалаг: Төрд байгаа мэдээллүүд ил болсноор иргэний нийгмийн байгууллагууд нарийвчилсан өгөгдөл бий болгох боломжтой

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нээлттэй нийгэм форумын байранд "Нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд нээлттэй өгөгдлийг ашиглах нь" сэдэвт иргэний нийгмийн байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 

Хэлэлцүүлгийн үеэр иргэд хэрхэн, яаж төрд байгаа мэдээллүүдийг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор авах талаар танилцуулсан юм. Мөн Тунгаахуй өгөгдлийн урлангийн үүсгэн байгуулагч Э.Тунгалагаас нээлттэй өгөгдлийг ашиглахын давуу талыг тодруулав. 

Тэрбээр "Нээлттэй өгөгдөл гэх ойлголт бий болсноор иргэний нийгмийн байгууллагууд засаглалд оролцох, өөрсдийнхөө үйл ажиллагаа, дуу хоолойг илүү өгөгдөлд суурилуулсан байдлаар хүргэх боломж бүрдсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд анх удаа нээлттэй өгөгдөл гэх зүйлийг оруулаад төрийн байгууллагууд өөрт байгаа мэдээллүүдээ олон нийтэд нийтлэх үүрэг хүлээсэн. Тэгэхээр төрд байгаа нарийвчилсан олон мэдээллүүд нийтэл ил тод болно гэсэн үг. Иргэний нийгмийн байгууллагууд төрд байгаа өгөгдлүүд чанартай, хэрэгцээтэй үүсэж байгаа эсэхийг шалгах боломжтой бөгөөд баталгаат эх сурвалжтай өгөгдлүүдийг олон нийтэд хүргэх боломж бүрдэж байгаа юм. Мөн төрд байхгүй нарийвчилсан өгөгдлийг бий болгох боломжтой.

Иргэний нийгмийн байгууллага, олон нийт ямар нэгэн байдлаар төрийн үйл ажиллагаанд оролцох, нээлттэй ажиллах боломжууд бүрдэж байна гэсэн үг. Одоогоор хуулийг бүрэн хэрэгжүүлэх процесс үргэлжилж байна. Төрийн байгууллагууд өгөгдлөө нээлттэй болгох, нийтлэх ажлуудаа хийгээд явж байна" гэв.