ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Хакеруудыг хакдсан” тухайгаа АНУ-ын эрх баригчид мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Олон мянган удаагийн кибер халдлагаар хохирогчдоос нийтдээ $100 гаруй саяын барьцааны мөнгө аваад байсан Hive хакерын бүлгийн серверүүдийг гартаа оруулснаа АНУ-ын хууль зүйн яам өчигдөр мэдэгджээ.

Ингэснээр тус бүлгийн халдлагадаа ашигладаг программ, нууцлалын түлхүүр зэргийг олж авсан юм байна.

Hive нь байгууллагуудын компьютерын системийг эзэлж аваад барьцааны мөнгө авсны дараа чөлөөлдөг “ransomware” төрлийн халдлагын хамгийн аюултай бүлгүүдийн нэгд тооцогддог юм.

Тэд барьцааны мөнгийг криптовалют хэлбэрээр хүлээж авдаг.

“Бид үндсэндээ хууль ёсны арга хэрэгслүүдийг ашиглан хакеруудыг хакдаж чадлаа” гэж АНУ-ын ерөнхий прокурорын орлогч Лиза Монако өчигдөр Вашингтонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Өнгөрсөн онд эхэлж, олон сар үргэлжилсэн ажиллагааны хүрээнд Холбооны Мөрдөх Товчооны мэргэжилтнүүд Hive бүлгийн серверүүдийг гартаа оруулж, халдлагаар олсон $130 орчим саяын хөрөнгийг нь битүүмжилж чадсан байна.

Hive бүлэг нь “ransomware-as-a-service” бизнес загвараар ажилладаг байжээ. Өөрөөр хэлбэл тэд халдлагын арга хэрэгслээ гүйцэтгэгчдэд зарж, олсон орлогоос нь хуваалцдаг байсан байна.

Ингэснээр өөрийгөө мөрдлөгөөс нууж, илрүүлэхэд хэцүү болгодог байжээ.

Тус бүлэг эмнэлгүүд, сургуулиудыг хохирогч болгодгоороо алдартай байв. Тухайлбал 2021 оны зун Hive бүлэг АНУ-ын дундад өрнөдийн бүс нутгийн нэг эмнэлгийн компьютерын систем, өвчтөний мэдээллийн санг түгжиж, бүх ажлаа цаасаар явуулахаас өөр аргагүй байдалд оруулж байжээ.

Өчигдөр АНУ-ын эрх баригчид Hive-ийн гишүүдээс хэн нэгнийг баривчилсан эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ Герман, Нидерландын хуулийнхантай хамтран ажиллаж байгаагаа мэдээлжээ.

Hive бүлгийн гишүүд хоорондоо орос хэлээр харилцаж байсан гэх мэдээлэл бий. Тиймээс Европын холбоотнуудтайгаа хамтран ажиллаж байгаа бололтой.

Сүүлийн жилүүдэд “ransomware” төрлийн халдлага дэлхий даяар эрчимтэй өсөж байгаа. Зөвхөн 2021 онд АНУ-ын компаниуд ийм төрлийн кибер халдлагаас $886 саяын хохирол амссан гэх албан ёсны тоо баримт байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [170.64.134.197] 2023/1/27
ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ЭСРЭГ ИЖИЛ АРГА ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОДОГ БАЙГАА.
0 | 4 Хариулах
Зочин [202.9.46.142] 2023/1/28
Hha end tend medemhiirj bult userdg hun bn
0 | 0 Хариулах
Зочин [170.64.134.197] 2023/1/27
НӨГӨӨ ӨМХИЙ XyЖAA ОРЧУУЛАГЧ ОРОСЫН ЭСРЭГ МЭДЭЭГЭЭ ОРЧУУЛАХГҮЙ ЮМ БАЙХ ДАА.
0 | 1 Хариулах
Зочин [170.64.134.197] 2023/1/27
Тусгай ажиллагааны үеэр Оросын арми амжилттай болсонтой холбогдуулан АНУ "цөхрөлд автсан" гэж Пентагоны тэргүүний зөвлөх асан, хурандаа Дуглас МакГрегор мэдэгдэв.
2 | 2 Хариулах
Зочин [192.82.86.157] 2023/1/27
Энэ үйл явдлыг таксинд явхаас өөр чадваргүй би нүхэн жорлон суунгаа шүүмжилнэ
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.50] 2023/1/27
Зөв бичиж. Хакердах биш хакдах. Системд нууцаар нэвтрэх гэхээр хэт сунжруу болчихоод байгаа юм. Бидэнд өмнө нь ямар цахим систем байсан биш. Бид ахуйн хулгай л хийж гаршсанаас ямар цахимаар хулгайлж явсан биш. Тэгэхээр хакдах нь зөв.
0 | 0 Хариулах
Зочин [107.126.28.2] 2023/1/27
Leopard-уудыг торноос нь гаргачихлаа….одоо Fighting Falcon эсвэл Eagle шувуудыг гаргаасай
3 | 0 Хариулах
Зочин [107.126.28.2] 2023/1/27
В составе ЧВК "Вагнера" против Украины воюют граждане Германии, Сирии и других стран, — Tagesspiegel Во время боев в Бахмуте украинцы арестовали двух немцев. Один приехал из Лейпцига, другой — из Берлина, пишет издание. В украинский плен попали также американец, француз, британец и сириец. Один из наемников рассказал, что получал около $7000 в месяц — зарплата плюс надбавки. Однако, по его словам, "Вагнер" предлагает "бонусы": за убийство иностранцев (для доказательства нужно предъявить документ убитого) можно получить дополнительные $10 000 долларов.
0 | 0 Хариулах
Зочин [107.126.28.2] 2023/1/27
Оросын ЧВК хөлсний алуурчдын эгнээнд Британи,Герман,Сири,АНУ,Франц гээд газар газрын адгийн шаарууд мөнгөний төлөө байлдаж байгаа бололтой
0 | 0 Хариулах
Latin49 [202.126.90.10] 2023/1/27
medeej orosuudiin terrorist uil ajillagaa orosiin show biznes bas hedhen bulegleliin gart orchihood zaluuchuudiigaa daramtalj 80% tatvar avaad suuj baina kirkorov porimadonnagiin bulgem lolitagiin bulgem gazmanoviin bulgem geed edgeer hugshchuud zaigaa tavij uguh tun durgui olon zaluusiig ugui hiiisen dee
3 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.44] 2023/1/27
АЙКОНОО? АНУСЫН КОММИЧДОО ХУДЛАА Ч ГЭСЭН БАЯРЛУУЛААЧ ДЭЭ!
2 | 3 Хариулах
Зочин [107.126.28.2] 2023/1/27
Украин сөнөлөө,үгүй боллоо,орос яллаа гээд байлуу……одоо юунд нь уйлан дуулаав ?
2 | 2 Хариулах
Зочин [120.18.22.201] 2023/1/28
Юу байна архичин равдан банди! Аялахаар австральд ирчихсэн байж байна шүү! Аялана гэсэн яг хэлсэн ёсоороо!! Худлаа бүлт шаасан эцэг эхгүй гуйлгачин пиздаа аявстральруу аялна гэж юу байдаг юм гэж чаагаад байсан одоо юу гэж амаараа бүлтэрч олон юм гуцмаар байна улны ариичин минь!! хэлэх юм байна уу юм бүхэн дээр чинь амыг чинь асуусаар сүүлдээ чамайг өрөвддөг болчихоод байгаа шүү хар архичин минь! Ахиж олон юм гуцвал хамраар чинь газар шаалгана шүү архичин минь!
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.253] 2023/1/27
Ийм ажил хийх ёстой инженерүүд нь Монголд бол Учралын хуулиар ФБ пост манаж сууна. Хэн манай даргыг муулах нь уу, мууллаа гэвэл ФБ-т ховлоно
6 | 0 Хариулах
Lithium [59.153.114.221] 2023/1/27
Цаад эзэд нь Монгол залуус байжээ. оошоохгү юу. пэси тоглохоос өөр ид шидгүй гарууд.
1 | 2 Хариулах
Зочин [202.21.124.131] 2023/1/27
Бараг Оросуудын төрийн бизнес нь байхаадаа. Манай нөгөө фб троллчидын дараагийн түвшний бизнес нь байх шүү.
3 | 1 Хариулах
Mhn [202.126.90.95] 2023/1/27
Hulgai udaad HULGAI HIIJEE gjam shigl hhi
1 | 0 Хариулах
Зочин [64.119.17.9] 2023/1/27
ОРОС ЯЛНА
3 | 1 Хариулах
Зочин [192.82.86.16] 2023/1/27
Хн,,,,
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.44] 2023/1/27
ОРОСУУД ЯЛААД БАЙГААМУУДАА? УКРАЙНЫ МЭДЭЭ ГАРГАХГҮЙ БАЙХЫГ БОДОХОД! ТЭГЖ Л ТААРЛАА!
7 | 3 Хариулах
Зочин [107.126.28.2] 2023/1/27
Киевийг 2-3 хоногийн дотор эзэлж авсан тухайгаа бас өдөр бүр л 20-30 км давшиж байлдаад байгаа тухайгаа….жаахан бүлтрээч
2 | 5 Хариулах
Зочин [45.117.35.28] 2023/1/27
бүтэн жилд нэг суурин уу хахахахахах
3 | 1 Хариулах
зочин [66.181.188.114] 2023/1/27
Европийн бүх улсууд ану, украйн нийлээд ганц оросыг торгоож дийлэхгүй алингаа алдаж байна.Одоо барууныхан украйнд өгөх хуучин зэвсэг гэх юм юу ч үлдээгүй болохоор хэдэн сар хэрэлдэн байж хэдэн танк өгсөн нэр зүүх шив.
2 | 1 Хариулах
Тэнэг үхэр чинь [192.82.85.230] 2023/1/27
Ядарсан Укрианыг гэнэдүүлэн дайрсан хирнээ дийлэхгүй байгаа улс НАТО тай байлдаж харагдаач ээ
0 | 0
Зочин [192.82.86.16] 2023/1/27
Хулгайчаараа оросууд л эмнэлэг сургууль тонодог байжлдээ,,,
4 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.44] 2023/1/27
ШАЛИХГҮЙ ЖООХОН ЮМ ДӨӨ! ЗЕЛЕНЬСКИЙН ДЭРГЭД!
4 | 5 Хариулах
Зочин [202.9.46.249] 2023/1/27
Хакер киберүүдийн орогнож байгаа газрыг олж илрүүлдэг төхөөрөмж зохион бүтээгээч.
0 | 0 Хариулах