Нийслэлийн 2023 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдөр НИТХ-аар хийж байна.
Төсвийн төсөлтэй холбогдуулан АН-ын бүлгээс дөрвөн санал гаргасан.
Гаргасан саналууд:
Дээрх асуудал бүрээр санал хураасан ч НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар нэг нь ч дэмжигдсэнгүй.
НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа хэлэхдээ “Төлөөлөгчид нийслэлийн иргэдийн эрх ашгийг хангаж ажиллах эрх, үүрэгтэй. Өнөөдөр намын үзэл суртлаас болж, нийтийн төлөө дуугарч, санал хүсэлтээ илэрхийлж чадахгүй байна.
Эмнэлгийн байгууллагын машины хүрэлцээ маш муу гэдгийг хүн бүр хэлдэг. Гэтэл өнөөдөр цагдаагийн байгууллага 300 гаруй автомашинтай үйл ажиллагаа явуулж байна. Хэмнэж болох зардлаа танаад, нийслэлийн 1.4 сая хүний эрхийг тэргүүнд тавих ёстой байсан” гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!