ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

BTS хамтлагийн эхний гишүүн арван хоёрдугаар сарын 13-наас цэргийн албаа хааж эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

K-pop урлагийг дэлхийн дэвжээнд гаргасан гэгддэг BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин ирэх сарын 13-наас Өмнөд Солонгосын армид хугацаат цэргийн албаа хааж эхлэх болсныг өчигдөр хэвлэлүүд мэдээлжээ.

Эрүүл мэндийн шаардлага хангасан тус улсын бүх эрчүүд 30 нас хүрэхээсээ өмнө хоёр жил орчим хугацаанд цэргийн алба заавал хаах үүрэгтэй байдаг.

Жин арван хоёрдугаар сарын 4-ний өдөр 30 нас хүрэх юм.

Тэрбээр эхлээд Гёнги мужийн Ёнчонд таван долоо хоногийн бэлтгэл хийгээд дараа нь цэргийн ангидаа хуваарилагдах юм байна.

Жинийг Умард Солонгостой залгаа хил дээр алба хаана гэсэн яриа тарсан нь түүний фэнүүдийн санааг зовоох болсон юм.

Улсынхаа эдийн засагт олон тэрбумын хувь нэмэр оруулдаг гэгддэг BTS хамтлагийн долоон гишүүнийг цэргийн албанаас чөлөөлөх асуудал сүүлийн хэдэн жилийн турш Өмнөд Солонгосын нийгэмд маргаантай сэдэв байлаа.

Тус улс одоо олимпын медальтай тамирчид болон олон улсын сонгодог урлагийн тэмцээнд амжилт гаргасан уран бүтээлчдийг л цэргийн албанаас чөлөөлдөг хуультай.

Харин K-pop салбарын алдартнуудыг чөлөөлдөггүй юм.

Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд BTS хамтлагийн гишүүд цэргийн алба хаах хугацаандаа уран бүтээлийн ажлаа үргэлжлүүлэх боломжтой тухай энэ оны наймдугаар сард ярьж байв. Гэхдээ яаж ийм боломжоор хангах нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
64
Зураг
ХАРАМСАЛТАЙ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [103.229.121.83] 2022/11/26
Зөв эр хүний явах ёстой алба
1 | 0 Хариулах
Аймгийн [66.181.161.35] 2022/11/26
Харамсалтай байн бид нар жинийг яавуул мааргүйе байн
0 | 1 Хариулах
Latin49 [192.82.69.239] 2022/11/26
camertoniihon tsergiin alba haagaagui
0 | 1 Хариулах
Zaya [66.181.161.110] 2022/11/26
No what
0 | 0 Хариулах
Ц. Хандсүрэн [202.55.188.92] 2022/11/26
ВТС хамтлагийн гишүүн Ким Сёок Жин цэргийн албанд явж байгаад нь баяр хүргье! Би ч бас цэргийн албанд зүтгэж явлаа. Одоо өөр ажил хийж байна. Цэргийн хүн байх сайхан шүү. Жинд амжилт хүсье!
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.10] 2022/11/25
Хэдэн охидууд цэрэгт яваа л биз сүртэй юм бэ
3 | 23 Хариулах
Зочин [64.119.19.16] 2022/11/25
зарим нь улсдаа түрүүлээд л ХУРАНДАА. зарим нь мэрэгжлийнхээ дагуу 32 жил ажиллаж байж ХУРАНДАА . зарим нь 8 дуу дуулаад л ХОШУУЧ . гэтэл афганид баахан цэргийн амь аварсан 2 мэргэн буудагч АХЛАГЧААРАА л байж байх .
10 | 1 Хариулах
Зочин [43.242.242.138] 2022/11/25
Хууль дүрэмтэй орон ийм сайхан. Манайд бол аль хэдийн цол өгчихсөн дарга болгочихсон байгаа. Ийм болохоор л Монголчууд Солонгосд очиж шал угаадаг юм шүү дээ.
22 | 2 Хариулах