Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Гурван уурхай дизель түлшний нөөцгүй болсон"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаад дуусаж байна. Өчигдөр бид салбарын өргөтгөсөн шуурхайг хийсэн бөгөөд салбарын нийт 47 байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээллийг сонсож дууссан. Эрчим хүчний салбар өвөлд бэлэн болсон гэсэн үг.

Түүнчлэн эрчим хүчний салбарт Шарын гол уурхай, Багануурын уурхай, Шивээговийн уурхай гээд гурван уурхай бий. Тухайн гурван уурхай дээр хүндэрсэн асуудал нь дизель түлшний нөөцгүй болсон байгаа. Энэ асуудлыг өнөөдрийн УОК-ын хурлаар хэлэлцэж, улсын нөөцөөс гаргуулах түр шийдвэр гаргасан. ОХУ-аас нефть импортлогч компаниудын эхний бүтээгдэхүүнүүд энэ долоо хоногийн сүүлээр ороод ирэх учраас бид ямартай ч тасалдуулахгүй аваад явах бололцоо бүрдсэн" гэлээ.