Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Богино хэмжээний бичлэг буюу Reels хийхэд юуг анхаарах вэ?

ikon.mn
2022 оны 11 сарын 11
iKon.MN

Өдгөө сошиал медиа дээр хамгийн их хандалт авдаг контент бол яалт ч үгүй богино хэмжээний бичлэг буюу reels болоод буй. Үүний нууц нь тийм ч хэцүү зүйл биш бөгөөд бүхий л насны хүмүүс гар утсаа ашиглаад өөрсдийн сошиал хаяг дээр ч сонирхолтой контентууд хийх боломжтой юм.

Иймд энэхүү нийтлэлээр мэргэжлийн түвшинд контентоо бүтээхэд тань туслах Huawei Nova 8i болон Nova 9 ухаалаг утсыг онцолж, сошиал медиа дээр үр дүнтэй "reels" хийх бүтээлч санаануудыг хуваалцахаар бэлтгэлээ.

зураг
 

ЧАНАРТАЙ БИЧЛЭГ Хийхийн тулд мэдээж гар утас чухал

Дүрс бичлэг хийхэд хамгийн чухал зүйл нь мэдрэмж зохиолоос гадна тоног төхөөрөмж байдаг. Технологийн хүртээмжийн ачаар чанартай контент бүтээхэд нүсэр хэмжээтэй үнэтэй камераас илүү халаасан дахь утсаа ашигладаг болсон энэ үед сонголтоо зөв хийж чадвал боломжийн өртгөөр сайн бичлэг хийх бүрэн боломжтой.

Huawei Nova 9 утас нь 4K селфи видео, урд болон арын камераараа зэрэг бичлэг хийх, түүнийгээ утсан дээрээ эвлүүлэх, янзлах функцүүдийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд чиглэсэн элементүүдийг бий болгож чаджээ. Батарейн чанар, загвар дизайны өвөрмөц өнгө төрхөөрөө ч ялгардаг энэхүү гар утас нь богино хэмжээний бичлэгийн чанарын шаардлагад бүрэн нийцдэгээрээ хэрэглэгчдэд танигдсан байдаг.

Үзүүлэлт сайтай ихэнх ухаалаг утас үнийн хувьд өндөр байдаг ч "Юнител" компанийн зүгээс хэрэглэгчдэдээ тун ашигтай нөхцөлөөр энэхүү утсыг санал болгож буй тул та арваннэгдүгээр сарын 24-өөс өмнө амжиж аваарай.

зураг
 

18 сарын турш САР БҮР 3 GB ДАТА бэлэгтэй гэнэ

"Юнител"-ээс Huawei Nova 8i утсыг 100’000₮-ийн урьдчилгаа төлөн худалдаж аваад 300’000₮-ийн хөнгөлөлт, нэмээд 18 сарын турш сар бүр 3GB дата бэлэгт авах юм байна.

Харин Huawei Nova 9 утсыг 200’000₮-ийн урьдчилгаа төлөн худалдаж авснаар 300’000₮-ийн хөнгөлөлт, мөн адил 18 сарын турш сар бүр 3GB дата бэлгийн урамшуулал авна. Эсвэл та "Simple"-ийн урьдчилгаагүй зээлийг ашиглах ч боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

СОШИАЛ МЕДИА ДЭЭР ҮР ДҮНТЭЙ "REELS" ХИЙХ БҮТЭЭЛЧ САНААНУУД

зураг
 

1. Гарчгаа зөв сонгох, хадмал оруулах

Ихэнх тохиолдолд хүмүүс үзэж буй бичлэгийнхээ дууг хааж үздэг. Тийм ч учраас богино хэмжээний бичлэгийнхээ гарчиг, хадмалд сайн анхаарах хэрэгтэй. Мөн бичлэгээ хадмал орчуулгатай болгох нь сонсголын бэрхшээлтэй иргэдэд ойлгоход тус болох юм шүү. Судалгаагаар Тик Ток апп дээр өөрийн хийсэн бичлэгтээ гарчиг болон хадмал оруулснаар хандалт 55.7 хувиар нэмэгддэг болох нь батлагджээ.

Гарчгаа бичлэгийн доод хэсэгт байршуулан, тухайн бичлэгийн ар талын дэвсгэр өнгөтэй давхцахуйц бус ялгарахуйц байх дээр анхаараарай.

2. Трэндээ мэдэр

Технологийн энэ эрин үед цаг минут тутамд шинэ трэнд, санаанууд урган гарч ирэх болжээ. Тийм ч учраас та хандалт сайтай бичлэг хийхийг зорьж байвал өдөрт дор хаяж 30 минутыг бусдын контентуудыг үзэж, шинэ санаа, трэнд болгоныг таньж мэдэхэд зарцуулаарай.

Харин үүний дараа тухайн трэндийн өнгө аясыг өөрийн онцлогтой уялдуулан шинэлэг хэв маягаар бичлэгүүдээ хийгээд үзээрэй.

3. Шинэлэг байх

Шинэлэг бай гэдэг нь магадгүй өдөр бүр шинэ бичлэг, контент нийтлэх шаардлагатай гэдгээр ойлгогдож болох юм. Гэхдээ шинэлэг байх гэдэг нь өөрөөр сэтгэж, бусдаас онцгойрох, өөрийг тань илэрхийлэх ялгарлыг бий болгохыг хэлнэ.

Жишээ нь, та байнга л нэг төрлийн бичлэгүүд, ижил өнгө аясыг баримтлахаас татгалзах хэрэгтэй. Тухайн цаг үеэ мэдрээд, магадгүй улирлын өнгө аястайгаа уялдуулах мэтээр шинэлэг өнгө төрхийг бүрдүүлж болох юм.

4. Тогтмол хөдөлмөрлө

Амжилт гэдэг нь үе үе бөөндөх биш өдөр бүрийн тогтмол хөдөлмөр шаарддаг зүйл. Тиймдээ ч хандалт сайтай, чанартай, мэдрэмжтэй Инстаграм болон Тик Ток хэрэглэгч байхын тулд тогтмол хөдөлмөрлөж, зөв цаг үедээ мэдрэмжтэй бичлэгээ оруулах хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.

5. Дор хаяж 3-5 хаштаг

Бичлэгээ зорилтот хэрэглэгчдэд хүргэхэд хаштаг чухал үүрэг гүйцэтгэдэг. Оновчтой агуулга бүхий 3-5 хаштагийг бичлэгийн тайлбар хэсэгт оруулах нь Инстаграмын алгоритм таны бичлэгийг зөв хэрэглэгчдэд хүрэхэд тусалдаг.

 

Эх сурвалж: unread.today