Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2022 оны есдүгээр сарын байдлаар 2,294 хэрэгт хяналт тавьсан талаар мэдээлэв. Үүнээс залилан мэхлэх 848 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд цахим залилангийн 327 тохиолдол гарчээ.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Төгөлдөр “Тус дүүргийн прокурорын газраас 2021, 2022 оны эхний хагас жилийн цахим залилангийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалсан. Судалгааны дүнгээс харахад, цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах гэмт хэргийн гаралтыг тухайн жилийн бусад саруудтай харьцуулахад 8, 9, 10 дугаар сард 4-5 дахин нэмэгдэж байна.
Тухайн саруудад ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудын үйл ажиллагаа эхэлдэг. Улмаар хөдөө орон нутгаас нийслэл рүү ирэх иргэдийн хөдөлгөөн нэмэгддэгтэй холбоотой" хэмээн хэллээ.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2022 оны есдүгээр сарын байдлаар "Цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах" гэмт хэргийн судалгааг хийжээ. Тус дүүрэгт цахим гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 3.1 хувиар өссөн гэдгийг мэдээллээ.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оюунбат “Иргэдийн итгэл дээр дөрөөлж хохироох, залилах, эд материалын болон сэтгэл санааны хохирол учруулах үйлдлийн арга оролцоо удаан хугацаанд хадгалагдаж байна. Тухайлбал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!