ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Жавхлантөгс: ОХУ олон улсын тавцанд ганцаардаж буй энэ үед бид ОХУ-тай импортын татварыг бууруулах асуудлыг хөндөж тавих хэрэгтэй

Б.Номин
2022 оны 9 сарын 27
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Өдрийн сонин

Олон улс судлаач Г.Жавхлантөгстэй ярилцлаа.

- Монголоос гардаг гол 300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд Орос 40-60 хувийн татвар авдаг. Яагаад манай улсад өндөр татвар тавьдаг юм бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

- Монгол Улс болон ОХУ-ын худалдааны тэнцвэр байнга алдагдалтай явж ирсэн. Монгол Улс 1990 оноос хойш 2020 он хүртэлх 30 жилд ОХУ-тай нийт 25.9 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 23 тэрбум буюу 89 хувь нь импорт байна. Тус улсаас импортоор авч байгаа шатахуунд жилд тэрбум гаруй ам.доллар зарцуулж байна.

Харин экспорт дунджаар нийт гадаад худалдааны 11 хувийг эзэлж байна. Энэ 30 жилд ОХУ-тай хийсэн гадаад худалдааны алдагдал 20 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.

Энэ нь ЗХУ-ын үеэс Монгол Улс социалист лагерын түүхий эдийн дамжлага бааз болон ашиглагдаж ирсэн үеэс улбаатай Оросын бодлоготой холбоотой болов уу гэж бодож байна.

ОХУ дангаараа Монгол Улсад татвар ногдуулдаггүй, өөрөөр хэлбэл, Монгол Улс ОХУ-д бараа бүтээгдэхүүн экспортлоход Евразийн гаалийн бүсэд нэвтэрч байна гэсэн үг.

Евразийн эдийн засгийн холбоо нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад үйлчилдэг тарифын хөнгөлөлт буюу GSP хөнгөлөлтийн тарифыг манай улсад олгодог. ОХУ-д буюу Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тариф нь Монгол Улсаас экспортлох бүтээгдэхүүн бүрд ялгавартай байна. Үүн дээр НӨАТ нь 20 хувь байдаг ба үүнийг тухайн худалдан авагч төлдөг.

- ОХУ-ын хойд нутаг, Сибирийн хүйтэн бүс рүү манайх ноос ноолуур, арьс ширээ гаргах боломж эрэлттэй гэдэг. Гэтэл ноос ноолуураа ОХУ руу гаргана гэвэл 65 хувийн татвартай. Энэ нь бизнес эрхлэгчдийг дөнгөнд оруулчхаад байдаг...

- Ер нь бол тийм. Аливаа улс орны хооронд улс төрийн хэлэлцээ яриа. эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтай. худалдааны балансын зөрүүг аль болох бага байлгах, харилцан ашигтай байх тухай ярилцдаг.

Манай ХАА-н гаралтай, ялангуяа малын мах, арьс шир, ноос. ноолууран бүтээгдэхүүнтэй холбоотой олон боломж байна. Гэтэл бид энэ дээр бусад орнуудтай тарифаар өрсөлдөж чадахгүй байна. 40 хувийн татвар төлөхөөр бүтээгдэхүүний үнэ өөрөө өрсөлдөхүйц чадваргүй, бүтээгдэхүүн болж чадахгүй байна.

Мөн тарифын бус хүндрэлүүд их байна. Тухайлбал, манай худалдааны танхимын гишүүн компани Монголд гар аргаар үйлдвэрлэсэн сайн чанарын бяслагийг ОХУ болон Хятад руу нийлүүлэх гээд тэдний зүгээс тавьж буй эрүүл ахуйн шаардлагаас гадна бичиг баримт, зөвшөөрөл, хүнд суртлын асуудлаас болоод одоог хүртэл гаргаж чадаагүй л байна.

- Бид хэрхэн Оросын энэ татварыг зөөлрүүлэх бодлого хэрэгжүүлэх вэ?

- Украинд явуулж буй дайны улмаас ОХУ олон улсын тавцанд ганцаардаж буй энэ үе бол Монгол Улсын хувьд ОХУ-тай хийж буй худалдаа, эдийн засгийн бодлогыг хөнгөвчлөх, импортын татварыг бууруулах асуудлыг хөндөж тавих түүхэн чухал үе гэж харж байна.

Түүнчлэн Евроазийн эдийн засгийн холбоонд орсон таван улстай Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлцэл хийвэл бид ялангуяа тарифын болон тарифын бус нөхцөлүүдийг ижил түвшинд хүргэх, илүү бууруулах олон боломжууд бий гэж үзэж байна.

- ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа бол?

- ОХУ Украинд дайн хийснийхээ төлөө АНУ, Европын холбоо болон олон улсын эдийн засгийн хамгийн хүнд хоригт орсны улмаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд олж авсан эдийн засгийн өсөлт, нэр хүндээ бүрмөсөн нураалаа. Цаашдаа 10, 20 жилийн туршид ОХУ эдийн засгаа сэргээхэд маш хүндрэлтэй байдалд орлоо.

Дэлхийн бүхий л үндэстэн дамнасан компаниуд ОХУ-аас гарч явлаа. ОХУ-ын Эдийн засгийн сайд ОХУ-ын ДНБ-ий өсөлт 2022 онд 2.9 хувиар агшина гэж тооцож байгаагаа есдүгээр сарын эхээр мэдэгдсэн. Дайны байдлыг ажиглахад үүнээс ч илүү агших магадлалтай.

Түүнчлэн дайн дууссаны дараа олон улсын хууль эрх зүйн хүрээнд Украинд дайны төлбөрт олон сая ам.доллар төлөхөөс эхлээд эдийн засаг, санхүүгийн хувьд ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Тиймээс ОХУ-ын удирдлагууд аль болох олон улс тэднийг дэмжиж буй гэсэн имиж бүрдүүлэх зорилготой байна.

Энэ хүрээнд ОХУ-ын хувьд яг одоо манай улсын дэмжлэг их чухал байгаа учраас худалдааны нөхцөл, импортод оноож буй өндөр тарифын шаардлагаа бууруулах хэрэгтэй.

- ОХУ-тай худалдааны ийм алдагдалтай байгаа энэ нөхцөлд цаашдаа манай улс эдийн засгийн ямар бодлого явуулбал зүгээр вэ?

- Нэгэнт ийм худалдааны алдагдалтай байгаа нөхцөлд Монгол Улс эдийн засгаа сэргээж. тэлэхийн тулд гуравдагч хөршийн орнуудаас, тухайлбал АНУ, Европын холбоо, Япон гэх мэт орнуудаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг яаралтай татах шаардлагатай байна. Ингэснээр маш олон төрлийн давуу байдал үүснэ.

Валютын нөөц нэмэгдэнэ, шинэ техник, технологи нэвтэрнэ. ажлын байр болон татварын орлого нэмэгдэж, төсвийн ачаалал буурна. Үүний тулд худалдаа, хөрөнгө оруулалтын эко тогтолцоог яаралтай бүрдүүлж, хөрөнгө оруулагчдыг үргээж буй хүчин зүйлүүд болох хуулийн засаглал, гэрээний хэрэгжилт, шүүхээр аливаа маргааныг хурдан шуурхай, шударгаар шийддэг болох шаардлагатай байна.

Түүнчлэн аль салбарт хөрөнгө оруулбал хэрхэн урамшуулах бодлогоо тодорхойлж, аль болох хурдан зарлаж, төрийн өмчид суурилсан биш, харин хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн бодлого явуулах хэрэгтэй.

Манай Америкийн худалдааны танхимаас энэ талаар “Монгол улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого" нэртэй бодлогын баримт бичиг гаргасан.

Үүнд, бид Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүд болон худалдаа, хөрөнгө оруулалтад саад болж буй хүчин зүйлүүдийг судлан, анализ хийсэн бөгөөд эдгээрт үндэслэн "Эерэг өөрчлөлтийн гурван тулгуур" гэсэн бодлогын зөвлөмжүүд гаргасан.

Нэгдүгээрт, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид манлайлсан чөлөөт зах зээлийн эдийн засгийг тууштай дэмжин хөгжүүлэх, хоёрдугаарт, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэх, гуравдугаарт, АНУ болон гуравдагч хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн худалдааны интеграцыг нэн тэргүүнд тавих ээрэг зөвлөмжүүд багтсан. Энэхүү зөвлөмжүүдийг УИХ, Засгийн газар аль болох яаралтай хэрэгжүүлэх тусам бизнес, хөрөнгө оруулалтын орчин тэр чинээгээр сайжирна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Азизов [212.96.70.3] 2022/9/28
Россия сила Монголия петух
0 | 0 Хариулах
Азизов [212.96.70.3] 2022/9/28
так не поидет ты вообще дурак чтоли учись пацан
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.212] 2022/9/28
Америк . Канад . Турк . Герман .Япон гуравдахь хөршийн орнууд руу гаа Карго нислэг /ачааны / идэвхижүүлэх гэрээ батламжуудаа байгуулах ачааны зотиулалт бүхий онгоцууд түээслэх .бидэнд цөөхөн монголчуудад агаарын орон зайн худалдаа байж байж бид онцлог бүхий хилийн хавчлага хаалтуудаас ангид байна шүү дээ.
0 | 0 Хариулах
Z [103.26.194.86] 2022/9/28
Mash zov yarisan bna
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.24] 2022/9/28
Та нарын хайртай Япон чинь бас Орос шиг манайд 30 дахин алдагдалтай худалдаа хийдэг тэрийгээ яриач малаа
1 | 2 Хариулах
H [103.26.194.86] 2022/9/28
Orosoos Japan deeree
1 | 0 Хариулах
монгол [103.140.11.113] 2022/9/28
энд орос монголын худалдааны тухай байхад юун япон яриад байгаа эргүү мал вэ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.223] 2022/9/27
Хүнээр хэлүүлэтгүй яамныхан хийж байх ёстой.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.84.199] 2022/9/27
Ганцаардсан ч гэх шиг? Битгий худлаа бураад бай.
2 | 2 Хариулах
Зочин [192.82.86.189] 2022/9/27
Олон улс судлаач хэмээгч Г.Жавхлантөгсөө чи ямар энгийн зүйл ойлгодоггүй дурак вэ? Бид ОХУ-тай тарифын хэлэлцээр дангаар хийх ямар ч боломж байхгүй шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.112] 2022/9/27
Буруу харж хуцах гэж чамагй хэлдэг
1 | 0 Хариулах
Цыц [178.178.89.147] 2022/9/27
Что-то быстро ты забыл, как кинули Россию с прощенным долгом в 10 млрд$ Долг простили, а то, что обещали за него, не получили. Ну теперь не жалуйся, что для вас высокие пошлины.
1 | 0 Хариулах
Хуц [202.126.90.50] 2022/9/28
Тэрбайтугайг 70 жил дээрэмдсэн шүдэ. 800 сүм хийдийн алт мөнгө зэс гуулийг зүгээрл ачаад явсан. Эрдэнэтийн алтыг зүгээрл ачсан. 70 жил монголын мал түүхий эдийг резинэн хүүхэлдэйгээр сольж дээрэмдсэн. Мардай зэргээс уран бодон нэн ховор элиментийг зүгээрл дээрэмдсэн. Чиний тэр хөнгөлсөн гд бга өрөнд 70 жил мэргэжилтэн нэртэй танай шуналт оросуудын 100-10000 нугалсан цалин хөлс бусад зардал орсон. За үндсэндээ тэр 10 тэрбум өрнөөсөө 10-100 нугалсан дээрэм хийсэн. Гэтэл бид улаан шуналт чөтгөр та нарыг гитлерийн савраас аврах гэж 5 жил бүхнээ зүгээрл үнэгүй зөөсөн юм шүү үмхий хулмасаа. Дэлхийн булайнуудаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.24] 2022/9/27
Жаахан хүлээчих. Орос удахгүй задарч 30 хөөрхөн улс бий болно. Бид хил дагуу байгаа жижиг улсуудтай л харьцана. Московия, Новгородия мэтийн улсуудтай бараг харьцахаа болино. Тэд манайхаас өөрсдөө бараа гуйгаад ирнэ
6 | 3 Хариулах
Зочин [202.9.41.16] 2022/9/27
Үнэн.
2 | 2 Хариулах
Цыц [178.178.89.147] 2022/9/27
Долго будешь ждать, дебил :) Отсоси китайцу )))
2 | 5 Хариулах
Зочин [202.131.242.242] 2022/9/28
mgl heltei trolluudaa tsalinjuulj chadahaan bolisoon kk позор позор некого нанять ахахах
0 | 0 Хариулах
Зөнч [66.181.190.32] 2022/9/27
Баттулга мэтийн оросын гар хөл бологчдыг шоронд хийсний дараа л Монгол улс хөгжлийн замдаа орох нигууртай.
3 | 1 Хариулах
Иргэн [192.82.65.148] 2022/9/27
Юу солиороод байгаа юм бэээээ, арай ч дэээ
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.88] 2022/9/27
dayar mongol neo nazist nam nogoon nam nogoon holboo eh nutag nam esreg dund gobi shuuh togtool batalsan baiagn.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.88] 2022/9/27
hoodoni dund gobi sumin shuuh nazist dayar mongol nogoon anm esreg hubin togtool batalsan baila.a
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.163] 2022/9/27
Ийм Путлерын дэглэмийн гар хөл бологч, оросын эрх ашгийг монголоос дээр тавьдаг тагнуул туршуулуудыг удахгүй Путлер унахад шүүж эхэлнэ гэж найдаж бна. Бүр холбооны улс нь байсан Казакстан хүртэл оросын ханган нийлүүлэгч байхаа болисон, дайныг эсэргүүцэн албан мэдэгдэл хүртэл гарган нүүрэн дээр нь тоглоомын сонгуулийг нь хүртэл хүлээн зөвшөөрөхгүй гэж бна. Гэтэл оросын суурин тагнуулууд, троллууд яаж ингэж чөлөөтөй энэ дэглэмийг дэмжиж болж бнаа? Монголын хөгжлийг олон төслийг гацаасан, дээрээс хардаг л улс шүү дээ. Узрайнд хийж бгаа түрэмгийлэл бол ердөө оросын үнэгүй хүнсний ханган нийлүүлэлтийг баталгаажуулах, жижиг ард түмний эрх чөлөөгүй байлгаж дарангуйлах л дайн гэдгийг бид өөрсдийн биеэр амсаж байж ойлгох юмуу? Дайны дараа троллууд, Путлерийн оросыг дэмжигчид яахыг нь харья.
8 | 1 Хариулах
Зочин [66.181.160.112] 2022/9/27
Үнэн.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.171] 2022/9/27
Бас нэг мулгуу.
3 | 0 Хариулах
Latin49 [192.82.82.89] 2022/9/27
mongol hun 5 shirheg oims bariad orosiin hileer oroh erhgui unen uruvdultei buguud hargis horig shu.
5 | 0 Хариулах
Latin49 [192.82.82.89] 2022/9/27
orost ajillaj baisan toyota nissan mazda bugd haagdsan
4 | 0 Хариулах
Зочин [192.82.75.114] 2022/9/27
ОРОС Ч ГЭСЭН АДИЛ ТАТВАРАА БУУРУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ЯМАР МОНГОЛ ОРОСЫГ ГАНЦААРДУУЛЧИХСАН БИШ
9 | 2 Хариулах
Zochin [150.129.142.166] 2022/9/27
Оросыг л яриад байна шүү дээ.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.99.51] 2022/9/27
орос tui mai
6 | 1 Хариулах
Оноч [66.181.161.9] 2022/9/27
ЗӨВ.
1 | 4 Хариулах
Зочин [202.131.242.242] 2022/9/27
Ямар юмных нь олон улс судлаач вэ?????????????? ОРОС чинь баас болсон юун туслах холоос бензин тогныхоо мөнгийг өгөөд явж бай!!!!!!!
9 | 0 Хариулах
Оноч [66.181.161.9] 2022/9/27
Юу яриад бнаа. Гадаад худалдаа юу ч ойлгохгүй. Оростой худалдаанд манайх дандаа алдагдал хүлээж бна. Тарифын хориг хийхийг хориглодог дэлхийн худалдааны байгууллагын зарчим бна. Манайхан мэдлэггүйгээсээ энэ асуудлыг шийдүүлж чадаагүй юм билээ. Манай ГХЯ хариуцлагагүй.
7 | 1 Хариулах
Зочин [185.107.56.70] 2022/9/27
харин доллар өгч байхын оронд арьс шир ноос өгмөөр байна ш дээ. бензинд өгдөг их доллар монголд үлдвэл долларын ханш буурна.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.201] 2022/9/27
Delhiin busad uls oron baihad zaawal awsangui gej gomdollood hereg bin uu. Yadarch yawahad ni daramt uusgene gej zuw uu. Zah zeeliin une ardchilliin zarchmaaraa amidrah ni zuw bish uu
3 | 1 Хариулах
Зочин [202.179.24.135] 2022/9/27
Европын орнууд ОХУ-д 15% -н өндөр татвар ноогдуулна гэжээ. Юун манай 40-60%.
12 | 0 Хариулах
Latin49 [192.82.82.89] 2022/9/27
ted herev mongold iim horiguud tavigdsan baidag gej medvel huuh tanar tegeed yaj ingej amidarch tesdeg yum be asuuh baisan daa.
2 | 0 Хариулах
Зочин [103.87.255.58] 2022/9/27
Зовох үед нь ашиглаад авья гэж үү
5 | 6 Хариулах
Pee [202.131.225.197] 2022/9/27
bid baingiin zovdogiin hajuud uu? zuvhun erh tegsh hudaldaa hiiye l gej helj bna.
12 | 1 Хариулах
Зочин [202.126.89.108] 2022/9/27
Ашиглуулаад байгаа нь манай улс. Манайхаас орос руу гарч байгаа бараа бүтээгдэхүүнд 60гаруй хувийн татвар ногдуулна гэдэг чинь ЭЗ-ийн хориг арга хэмжээтэй адил. Адил тэгш байх зарчим хаана байна
13 | 0 Хариулах
Зочин [185.107.56.70] 2022/9/27
ямар бид зовоогоо юу. өөрсдөө хүсээд зовж байгаа улс юу сайхан дур сайхаан гэж. харин бид бензинээ доллараар биш арьс шир ноосоор авмаар байна. жаахан мах өгч болох юм
3 | 0 Хариулах