Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Барилга амьтай юу?

ikon.mn
2022 оны 9 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг
Монгол улсад барилгын салбар эрчтэй хөгжиж байна. Тэр дундаа Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд олон сайхан барилгуудтай болж. Үзэмж, загвар, технологи ч дагаад хөгжсөн. Харин тэр барилга дотор ОРШИН СУУДАГ ТАНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ ХЭРХЭН ХӨГЖСӨН БОЛ.

Энэ талаар ярилцахаар бид энэ удаагийн зочноороо ITC-International trade center төслийн удирдагч, Аясгал цэн ХХК-ийн захирал А.Уянгатай ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрсдийнхөө тухай танилцуулж яриагаа эхлэх үү.

Баярлалаа. Танд болон уншигчдадаа  энэ өдрийн мэндийг хүргэе. Манай компани хөрөнгийн менежментийн үйлчилгээ буюу таны үл хөдлөх хөрөнгийн өнгө үзэмж, үнэ цэн, ая тухтай амьдрах орчин, аюулгүй байдлын төлөө зүтгэдэг гэсэн үг. Мөн миний хувьд одоогоор  компанийнхаа хажуугаар оффисын төслийн удирдагчаар ажиллаж байна. Энэхүү хоёр ажлаасаа дүгнээд харахад өнөө цагт компаниуд зөвхөн оффисын талбай худалдан авахаа больжээ. Харин оффисын хэрэглэгч рүү чиглэсэн үйлчилгээнүүд, үйлчилгээний чанарыг чухалчлан сонголтоо хийдэг болсон. Яг энэ хэв шинж орон сууцны зах зээл дээр илүү олон жилийн өмнөөс ажиглагдаж эхэлсэн. Орон сууц худалдан авагчид хөршөө, үйлчилгээгээ, ногоон байгууламжаа худалдан авдаг болсон буюу хөрөнгийн менежментийн компанийн хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өсөж нэг үгээр манай бизнес хөгжлийн эхний шатандаа явж байна гэж болох юм. Их ирээдүйтэй сонирхолтой салбарт ажилладаг гэсэн үг.  

- Тэгэхээр танай компани барилгын салбарт хамаарах уу эсвэл үйлчилгээний салбарт хамаарах уу?

Энэ хоёр салбарыг салгаж ойлгох боломжгүй цаг үед амьдарч байна. Цаашид ч тийм байх болно. Харин ч илүү нягт уялдаж ажилласнаар хоорондын ялгамжтай байдал багасна. Өмнө хэлснээ тодруулбал хэдхэн жилийн өмнө хүмүүс үл хөдлөх хөрөнгө сонгохдоо зөвхөн барилга байгууламж талаас нь анхаарч сонголтоо хийдэг байсан.

Харин одоо бол тухайн үл хөдлөх хөрөнгө нь миний амьдрахуйд хэрхэн нөлөөлөх, нийцэх талаар заавал судалдаг болж. Би энд аюулгүй, тав тухтай, сэтгэл амар, дээрээс нь жижиг нервүүдгүй байж чадах уу гэдэг нь хамгийн гол үзүүлэлт болдог болж. Энэ бол маш сайн хандлага. Тэгэхээр хөрөнгийн менежментийн үйлчилгээний чанар стандарт, хүртээмж нь хэрэглэгчээсээ нэг алхмын өмнө байж тэдний өмнөөс асуудлыг олж хардаг, шийдэж чаддаг байх ёстой. Энэ л манай хамт олны үндсэн зорилго.

- Ойлголоо, тэгвэл хөрөнгийн менежмент гэж юу вэ? гэдгийг эхлээд тодруулъя. Монгол улсын хувьд хэрхэн хөгжсөн байдаг бол?

Үл хөдлөх хөрөнгийн менежмент гэдэг бол оффис, орон сууц, үйлдвэрийн барилга ер нь үл хөдлөх хөрөнгө гэж нэрлэгдэх бүхий л зүйлийн насжилтыг уртасгах, анх ямар байсан яг л тэр чигт нь удаан хугацаанд хадгалах үйлчилгээ гэж товчилж хэлье.

Оффисын жишээн дээр тайлбарлая. Социализмын үеэс эхлээд одоогоос бараг 20 жилийн өмнө бид ажлаа хийдэг газрыг контор, оффис гэж нэрлэж ирсэн. Харин ажлаас бусад цагт амардаг газрыг гэр гэж нэрлэдэг. Контор нь ажиллах л зориулалттай тул ажил хийх анхан шатны хэрэгцээг бүрдүүлж байсан. Бүх хүн ийм л байх ёстой мэт л ойлгодог. Иймд конторын талаарх  сэтгэл ханамж гэдэг ойлголт бараг үгүй. Үүнийг шаардах ёстойгоо ч мэддэггүй байсан. Хөрөнгийн менежмент гэдэг бол энэ ойлголтыг өөрчилж хүн бүр ажил дээрээ гэртээ байгаа мэт сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүлдэг бие даасан цогц систем юм. Гэх мэт байдлаар хөрөнгийн менежментийн үйлчилгээ Монголд маш сайн хөгжиж эхэлж байна. Үл хөдлөх хөрөнгийн эзэд, оффис, орон сууцны оршин суугч хүн бүр хөрөнгийн менежментийг зүй ёсны хэрэгцээ хэмээн хүлээн зөвшөөрч нэн таатай ханддаг. Хойшид ч улам хөгжинө.

- Хөрөнгийн менежментийн хөгжилд сайн эсвэл муугаар нөлөөлж байгаа хүчин зүйлс нь юу вэ?

Мэдээж амар зүйл гэж юу байх вэ. Хамгийн хүндрэлтэй зүйл нь хөрөнгийн менежментийг цогцоор нь бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд өнөөгийн барилга байгууламжийн хоцрогдсон шийдлүүд л байна даа. Дотор нь амьдрах хүнд бүрэн зориулаагүй мэт л байшин барьдаг нь хамгийн хэцүү. Тухайн оффисын барилга нь ажлаа хийж байгаа хүн бүр эрүүл, аюулгүй, эрсдэлгүй, ая тухтай орчныг бүрдүүлж чадаж байвал бүтээмж нэмэгдэх нь зайлшгүй. Гэвч барилгын дутуу шийдлээс болоод энэ бүхнийг бүрэн хэрэгжүүлэх боломж алдагддаг.

Иймд барилгыг анхнаас нь зөв төлөвлөж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж бүтээн байгуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл барилгын архитектур шийдэл, интерьер дизайн энгийн нүдээр харахад сайхан байхаас гадна оршин суугчид, тэдний зочдын хэрэгцээг хангахуйц зөв төлөвлөлт, тав тухтай байх ёстой. Энэ л бидний хувьд тухайн үйлчилгээг хөгжүүлэхэд хамгийн хүндрэлтэй байдаг. Гэхдээ л манай улс дэлхийн бусад улсуудын адилаар бага багаар хөгжсөөр л байгаа шүү дээ. Сайн тал нь бол нийгэм тэр чигтээ манай үйлчилгээгээр өлссөн байгааг мэдэрдэг, аль чадахаараа хүрч ажиллахыг хичээж тун завгүй байгаадаа талархдаг (инээв).

- Тэгэхээр барилгыг анхнаас нь маш сайн бодож төлөвлөх ёстой болж байна. Харин барилгачид маань үүнийг хэрхэн үнэлдэг юм бол. Мэдээж хөрөнгө мөнгөний асуудал гарах л байх даа.

Хөрөнгө мөнгө мэдээж чухал. Гэвч хэн нэг нь түрүүлж хийх л болно. Одоо байгаа оффисууд дотор үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажлын байрны сэтгэл ханамж бүрэн дүүрэн байж чадахгүй л байна. Бид энэ хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор бас хөрөнгийн менежментийг бүрэн утгаар нь Монголд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр зорьж ажиллаж байна. Үүний нэг тод жишээ бол Улаанбаатар хотынхоо төвд анхнаасаа барилга, үйлчилгээ хоёроо зөв нийцүүлж төлөвлөх  ямар давуу талтай байж болдгийг харуулахаар нэгэн шинэ оффисын төсөл дээр ажиллаж байна.

зураг
 

- Тийм үү. Тэр нь хаана байдаг ямар оффис вэ?

Сүхбаатарын талбайн урд, Shangri-La явах замд байршиж байна. Төслийн удирдагчийн хувьд хэлэхэд үнэхээр сайхан оффис болно гэдэгт итгэлтэй байна. Манай оффист дотор нь ажиллаж байгаа, зочилж байгаа хэнийг ч хамгийн таатай ажиллах боломжийг өгдөг амьд организм болж хувирч байна.

Гэрэлтүүлэг, агааржуулалт, орон зай гэх мэт эрүүл аюулгүй тав тухтай байх бүхий л нөхцөлийг сайтар анхаарсан. Үүнээс гадна тэдний амьдрах хэрэгцээ бүрийг тооцож шийдэж байна. Ажлын байрны үйл ажиллагааны уламжлалт харилцаанууд сүүлийн үед ихээхэн өөрчлөгдөж байна. Заавал оффистоо ирэхгүйгээр цахимаар маш их ажил гүйцэтгэдэг болсон. Энэ бүх өөрчлөлтийг хүртэл анхаарах шаардлага гарч байна. Компаниудын үйл ажиллагаа хамгийн ухаалаг, хэмнэлттэй, уян хатан байх тэр шийдлүүдийг бий болгож байна. Тэднийг хамгийн бага зардлаар хамгийн их бүтээмжтэй байх боломж юу байна вэ гэдэг л манай багийн уриа болж байна.

Компани бүр хурлын өрөө, уулзалтын өрөө гэх мэт том том талбайд байнга зардал гаргах нь зөв үү? гэх мэт аль болох л тэдний өмнөөс зардлыг бууруулахыг хичээж байна. Компаниудын хэрэгцээг нарийвчлан судалж хамгийн зохист хэмжээг тодорхойлж чадвал харилцан ашигтай байж сэтгэл ханамж дээшилнэ. Нэг үгээр хотын төвд хүнд төвлөрсөн, хэнд ч хүртээмж сайтай, ухаалаг амьд оффис бий болно гэсэн үг. Танд таалагдаж байна уу? Энэ бол “Хүртээмжтэй” буюу “Inclusive” консепттой ITC | International trade center буюу Олон улсын бизнес, худалдааны төв.

зураг
 

- Үнэхээр сонирхолтой юм. Байшинг бараг л хүн юм шиг ярьж байгаа хүнтэй анх удаа таарлаа. Тэгэхээр хүн төвтэй гэж юу гэж байгаа юм бэ.  

Та мэдэж байгаа байх. Сүүлийн үед нийтэд хүртээмжтэй барилга гэж ярьдаг болсон. Энэ төрлийн ойлголт, стандарт нь бол Монголд хөгжиж эхэлж байна. Маш товчоор хэлбэл тус байшин бүх хүнд хүртээмжтэй, нийцтэй байна гэсэн үг.

Өнөөдөр залуу байгаа хэн ч хэдэн жилийн дараа өндөр настан болно. Тэр цагт бид шат стандартгүй хийгдэх ямар хэцүү болохыг, хүнд хаалгыг түлхэн орох ямар хүндрэлтэй байдгийг, угаалгын өрөөнд түшүүр байхгүй бол өндийж чадахгүй хүчлэх гэх мэт бидний одоогийн төсөөлж чадаагүй бүхнийг мэдэрч эхэлнэ. Хамгийн их мэдэрдэг нь тулгар биетэй эхчүүд байдаг.

Өндөр настай, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй, бага насны хүүхэд гэх мэт хэн ч байсан ямар ч хүндрэлгүйгээр тус байшинг ашиглах боломжоор хангаж өгөх нь манай төслийн консепт буюу бидний гол зорилго.Барилга руу алхаж ороход хялбархан намхан налуу шат, хүний оролцоогүй онгойж, хаагддаг мэдрэгчтэй автомат хаалга, үүдэн хэсэгт тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан өргөгч лифт, хэнд ч хүртээмжтэй ариун цэврийн өрөө, хүүхэд хуурайлах, хөхүүлэх өрөө болон богино хугацаанд хүүхэд саатуулах өрөө зэрэг маш олон зүйлийг багтаасан. Хэн ч анзаардаггүй боловч хүнд саад болдог олон зүйл байдаг. Жишээ нь хаалга. Хүнд, хатуу онгойдог бол хөгшин хүн, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд их хэцүү. Шатны алхам хүртэл ямар их төвөг учруулдаг гээч. Энэ бүхнийг л бага ч гэсэн орхигдуулахгүйгээр бодож шийдэж байгаа болохоор л амьд байшин гэсэн юм шүү дээ. Нийтэд хүртээмжтэй барилга гэдэг нь өөрөө стандарт юм. Энэ олон улсын стандартыг ягштал мөрдөж бусдыг бодсон хандлагад тулгуурлана даа.

зураг
 

- Би анх тантай барилга ярина гэж бодож байсан. Харин та барилга ярьсангүй. Хүн л ярилаа.

Аливаа зүйлийг хийхдээ хүнийг л бодож байгаа бол зөв зам дээрээ байна гэсэн үг. Энэ бол хөгжил. Зөв ирээдүй. Ингэхээс өөр гарцгүй. Нэгэнт та ийм зүйл асууж буй тул нэг зүйл нэмээд хэлмээр байна. Одоо бид бүр цаашлаад манай оффист байдаг компаниудын харилцдаг зочдод хүртэл үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа. Компаниуд хүндэт зочин урьдаг. Энэ үед шаардлага гарвал зочинд таатай байх бүх төрлийн дэмжлэгийг үзүүлнэ. Гэнэтийн тооцоолоогүй хүндрэл гарч хүн хүчний шаардлага үүсэхэд манай баг ард нь бэлэн л байж байна. Зочны өмнө эвгүй байдалд орох эрсдэлийг хаана. Энэ тал дээр компаниудтайгаа нээлттэй хамтран ажиллана. Оффисын түргэн тусламжийн баг бэлэн зогсож байна гэсэн үг. Энэ үйлчилгээ бол амьдралаас урган гарсан. Олон олон компаниуд зочны өмнө хүндрэлтэй байдалд орж хамтын ажиллагаанд нь нөлөөлж байсан түүх байдаг. Иймд бидний зүгээс энэ эрсдэлээс хамгаалах зорилготой баг, үйлчилгээг бий болгож компаниудыг дэмжинэ. Жишээ нь та манай оффисын нэг л өрөөг ашигладаг ч гэсэн  шаардлагатай тохиолдолд оффисын бусад зүйлсийг ашиглах боломжоор хангагдана  гэсэн үг юм. Дахиад хэлэхэд бусдыг л бодоод байвал барилга маань сайжраад л байна гэсэн үг.

- Сонирхолтой байна. Гэвч ярилцлага дуусаж байна. Цаг гаргаж бидэнд сонирхолтой мэдлэг хуваалцсанд маш их баярлалаа.

Биднийг хүлээн авч ажлын минь талаар ярих боломж болгосон танд баярлалаа. Ирээдүйд ихийг бүтээж хөгжлийг зорьж байгаа шинэ үеийн олон манлайлагч нарыг урьж байна. Бидэнтэй нэгдээрэй. Хамтдаа хөгжмөөр байна. Манай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхоорой. Бас бидэнтэй хамтраарай. Урьж байна. Шинэ шинэ олон зүйлийг хамтдаа бүтээхийг хүсэж байна. Манай баг таныг зорилгодоо хүрэхэд тань хамгийн сайн хамтрагч байж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Илүү их зүйлийг сонирхвол бидэнд хандаарай.

ITC | International trade center

Холбоо барих: 7777-9989

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.