ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 60.3 хувь нь жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэл хэрэглэж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"MSI Reproductive choices" олон улсын ТББ-ын Монгол дахь хөтөлбөр байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан "Нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ" олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.

Уг хурлаар манай улсын хүн амын эрүүл мэнд, ялангуяа эмэгтэйчүүд, өсвөр насныхны бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хийсэн эрдэм судлалын ажлыг шүүн хэлэлцэж, туршлагаа хуваалцсан юм.

"Залуусын нөхөн үржихүйн талаарх мэдлэг, хандлага нь өөрчлөгдөж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хурлын тухай дээрх ТББ-ын Монгол дахь хөтөлбөрийн захирал И.Цацрал “Лондонд төвтэй манай байгууллага гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд анх 1998 онд Монгол Улсын ЭМЯ, Засгийн газраас манайхтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсантай холбоотойгоор төлөөлөгчийн газраа нээж байв.

Өнгөрсөн хугацаанд бид зөвхөн гэр бүл төлөвлөлт нөхөн үржихүйн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, иргэдэд энэ чиглэлийн боловсрол олгохоор ажилласан. 

Мөн бид нийгмийн маркетингийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэн, залууст зориулсан жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэлийг зах зээлд нийлүүлсээр өдий хүрсэн" хэмээв.

Түүнчлэн тэрбээр “Монголчуудын нөхөн үржихүйн боловсрол оюун санааны түвшинд өөрчлөгдөж байна гэж харж байна. Бид хамгийн сүүлд Playtime наадмын үеэр залууст гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн боловсролыг сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгч ажилласан. Ингэхэд манай өсвөр үеийнхэн, залуучууд нөхөн үржихүйн талаарх мэдлэг, хандлага нь зөв тийшээ болж байгаа ажиглагдсан.

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд ижил мэргэжилтнүүдийнхээ дунд эрдэм шинжилгээний хурал зарлаж, үр дүнд нь туршлагаа солилцож  энэ чиглэлийн тусламж үйлчилгээний чанарыг нийтээрээ сайжруулахыг зорьж байна” гэлээ.

Манай улсад хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 60.3 хувь нь жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэгсэл хэрэглэдэг гэсэн үр дүн гарчээ.Энэ нь бага тоо ч биш ч цаашид улам сайжруулах боломж бий гэдгийг хэллээ.

2021 онд 71,000 гаруй төрөлт бүртгэгдсэн нь 2020 оныхоос 4,800-аар буурсан үзүүлэлт аж. Мөн нийт бүртгэгдсэн төрөлтийн дөрөв гаруй хувийг өсвөр насныхан буюу 19 болон түүнээс доош насныхан эзэлж байна. Энэ нь улсын дундаж хэмжээ гэдгийг ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч И.Хишгээ мэдээлсэн юм.

"Иргэд нөхөн үржихүйн дараах үеийн тусламж, эрүүл мэндийн эрсдэлийн талаар мэдлэгтэй байх нь чухал"

Нөхөн үржихүйн дараах үеийн талаар Цэвэршилт судлалын нийгэмлэгийн тэргүүн, эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмч С.Энхээгээс тодруулахад “40-өөс дээш насныхан хүүхэд төрүүлэх төлөвлөгөөгүй боловч эрүүл байх, сарын тэмдгийн даавар солилцоог эрүүл байлгаж, даавар нөхөхөд даавар агуулсан ерөндгийг хамт хэрэглэвэл эрсдэлээс болон цус алдалтаас хамгаална гэж үзэж байгаа.

Мөн 40 нас хүртэлх иргэдэд нөхөн үржихүйтэй холбоотой хяналт, тусламж үйлчилгээг үзүүлдэг бол түүнээс хойш насныхан нөхөн үржихүйн дараах үедээ өндгөвчний үйл ажиллагааны хямрал, насжилттай холбоотой эрүүл мэндэд гарах эрсдэлийг заавал эмчээр хянуулах ёстой.

Өндгөвчний үйл ажиллагаа хямарч байгаа үед нийгэм болон санхүүгийн ачаалалтай үе таардаг. Энэ үед биологийн хувьд бие ингэж хямарч эхэлбэл зайлшгүй эмчийн тусламж авах хэрэгтэй.

Мөн иргэд нөхөн үржихүйгээс гадна нөхөн үржихүйн дараах үеийн тусламж үйлчилгээг тандаж, энэ үеийн эрүүл мэндийн эрсдэлийн талаар мэдээлэл боловсролтой байх хэрэгтэй” гэв.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.192] 2022/9/19
Uhamsartai l bai tghd bolno
1 | 0 Хариулах
💩 [139.5.219.90] 2022/9/19
teneg haltaisan mongol hujaa gesen yumnuudig urjuulj yaadin harinch ustagah heregtei,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.113] 2022/9/17
Tiim olon yashka tai boltson ymuu
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.191.178] 2022/9/17
Спираль тавиулаач ээ! Монгол эмч нар атаархахлээрээ хор уу гэж шаарддаг.
0 | 0 Хариулах
багш [103.212.119.141] 2022/9/17
Яг цэвэршилтийн үе гэдгээ анзаарахгүй үед ямар нэг зовиур илрээд, эмчид хэлэхээр цэвэршилт л явагдаад байна гээд нэг их тоодоггүй байсан. Одоо өөр болсон байж магадгүй юм даа.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.72.251] 2022/9/17
Tatvar tulugch bidnii munguur hvvhdvvded mungu ugluu ch geh shig tatvar tulugchid chin bvgd hvvhedgui gants bie hvmvvs boltsiimuu haashaa yum be ene chin odoo yu yarih ged yu yariad bdiin be tatvar tulchuud bas l adil hvvhdvvddee mungu avch l bgaa biz de hudlaa shaaj tarhi ugaahaa bolioroi novshnuudaa
0 | 1 Хариулах
Зочин [192.82.72.251] 2022/9/17
Hvnii hvvhed turuuleh ugui ni hvnii uuriin erh shvv hvnii erhend bvv hald neeh hogiin aashtai shd hvn turluhtun neg bolhoor turuulsengui gene esuul turuulchlee gene ene er ni ta nart yamar hamaatai yum hvn bvr uuriinhuuruu l amidarch yavuul boloo yum bishvv novshnuudaa. Hvn bvr yamar hvvhdee gargaad ta muusain gichiinuudeer usguulj tejeelgeed bga bish yah gej dandaa hvnii umnuus hudlaa hutsaj bdiin.
0 | 1 Хариулах
А [202.126.90.40] 2022/9/17
Ashgui dee, ingeed bval az jargalgui aild turuh huuhduud bagasna
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.79] 2022/9/17
Монголын хүн ам 6 сая болоход Улаанбаатар хотод машинтай байтугай явганаар 0 зогсолт хийнэ. Тиймээс хүн амын өсөлтийг хязгаарлах талаар арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй.
2 | 3 Хариулах
Зочин [192.82.87.96] 2022/9/17
Тэнэг мал вэ чи. Бүгд хотод амьдардаг юм уу. УБ-с хол амьдрахад л болно ш дээ. Тэр бум давсан хүнтэй улсууд нөхөн үржихүй дээ санаа зовж бхад. Мал чинь
3 | 1 Хариулах
k [139.5.216.167] 2022/9/16
амнаас нь архи сэнгэсэн доодхоос нь өмхий үнэртсэн17-18 насны охид уб эрдэнэт дарханаар дүүрэн сөөсийсөн банди нар бухан бяруу болцон бөөн өвчний нян чёрт
6 | 0 Хариулах
Зочин [107.115.239.69] 2022/9/17
😂
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.113] 2022/9/17
Haaguur baih ym olj javriin urgeey da
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2022/9/19
uvuug tooloo yu
1 | 0 Хариулах