"Монгол орноо хогноос салгая" аяны хүрээнд 21 сав газрын захиргаад 1,185.3 тонн хог цэвэрлэсэн байна. Үүнд 17,349 хүн нэгдэн ажиллажээ.
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийн 09 тоот албан даалгаврын дагуу "Усны сан бүхий газрыг бохирдож, хомстохоос хамгаалах" арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Гол мөрөн, нуур, рашаан, булаг шандын хамгаалалтын бүсэд нийт 351 тэмдэгжүүлэлт шинээр байршуулж, 103 тэмдэгжүүлэлтийг сэргээн засварласан.
Усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр 116 удаагийн хяналт шалгалт хийж, стандартын шаардлага хангаагүй 63 энгийн нүхэн жорлон, 2 хогийн цэгийг дарж булж, зөрчлийг арилгасан байна.
Гол, нуур, булаг, шандыг бохирдуулахгүй, хог хаягдалгүй байлгах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм мөрдүүлэх талаар мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг нийт 131,293 хүнийг хамруулан зохион байгууллаа.
Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!